
Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болох дөхөх тусам улстөрийн намууд өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдсан хар пиарыг хийх нь ихэслээ. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог-Хэнтий аймагт ИЗНН-аас нэр дэвшиж байгаа Сандуйн Жаргалын тухай худал гүтгэлэг тараагдаж байгаад ард иргэд болон хамтран зүтгэгчид нь ихэд харамсч байна.
С.Жаргал нь аливаа гэмт хэрэгт огт холбогдоогүй бөгөөд гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа гэдэг нь улстөрийн өрсөлдөгчдийн зүгээс явуулж увайгүй гүтгэлэг, үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл юм.
ИЗНН-ын шилдэг лидерийн нэг С.Жаргал нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд харин ч хамгийн сайн ажилласан Засаг дарга хэмээн үнэлэгдэж байсан юм. Тиймээс ч өнөөдрийн байдлаар нэр дэвшигчид дундаа рейтинг нь сайн байгаа учраас хар пиарын хүчтэй дайралтад удаа дараа өртөж байна.
Сонгууль ойртох тусам хэн нэгэн нэр дэвшигчрүү гүтгэлгийн чанартай мэдээ мэдээлэл, хар пиар сурталчилгаа явуулахгүйгээр шударга өрсөлдөхийг нийт нам, эвсэл, нэр дэвшигчиддээ уриалж байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа