Оффшортнуудын хөрөнгийг хураая!


Одоогийн байдлаар оффшор бүсэд Монголын оффшор данстануудын 32 их наяд ам.доллар төвлөрч байгааг баттай эх сурвалж мэдээлж байна. Зөвхөн энэ мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна. Мөн тусгай хуулийн төсөл боловсруулж байна. Зарим улс орнууд оффшор бүсэд хүүхдийнхээ нэр дээр данс нээсэн гэх удирдлагаа хүртэл шүүхэд өгчээ. Гэтэл манай улс оффшор бүсэд данстай улстөрчдийг хамгаалсан хуулийн төсөл боловсруулаад сууж байна.

Тодруулбал, Засгийн газраас өргөн барьсан “Оффшор”-ын гэж нэрлэсэн хуулийн төсөл. Энэ хуулийн үндсэн нэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэхүү төсөл юм. Уг хуулиар “Оффшор данстнуудыг” цэгцлэх нь бүү хэл “цэцэглүүлэх” боломжийг нээгээд өгчээ. Тухайлбал,

Хуулийн төсөл гурван зүйл заалтаас бүрдсэн бөгөөд Нэгдүгээрт, "албан үүргээ гүйцэтгэж байхдаа” гэсэн заалтыг оруулж өгсөн нь амарч сувилуулж байхдаа данс нээлгэж болно гэсэн агуулгыг агуулж байна. Хоёрдугаарт, оффшор бүс гэдгийг нарийн тодорхойлолгүй, зөвхөн гадаад дахь данс хэмээн тусгасан нь сурах, сувилуулах нэрээр данс нээх бололцоог бүрдүүлж өгчээ. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байхаар оруулж өгсөн нь учир дутагдалтай байгаа юм. Үүнээс үндэслээд үзвэл оффшор данс нээх нь нээлттэй төдийгүй баячууд татвараас зайлсхийх, хөрөнгөө нуун дарагдуулах арга замыг дээрх хуулиар зөвшөөрөөд өгсөнтэй агаар нэг байгаа юм.

Наад захын жишээ дурдахад л  гэр бүлийн гишүүдийг хуулийн үйлчлэлд хамруулахгүй байх нь хөрөнгө орлогоо нуун дарагдуулах гэсэн албан тушаалтнуудад том боломж олгож өгч байгаа юм. Та бод л доо. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан оффшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголын 49 хүний нэр гарч ирсэн. Нэр дурдагдсан хүмүүсийн дунд улстөрчид, тэдний хамаатан, ах дүү, хүүхдүүдийн нэр ихэвчоэн байсныг анзаарсан байх. Чухам яагаад өөрийн нэр дээр гэхээс илүү үр хүүхэд хамаатан садныхаа нэр дээр оффшор данс нээлгэсэн нь ойлгомжтой шүү дээ. Гол зорилго нь оффшор данс нь илэрсэн ч бусдын нэрээр хадгалуулсан нь булхайгаа нуух арга заль л байгаа юм.

Булхайгаа нуух арга зам буюу ураг төрлийнхөө нэрээр оффшор данс нээсэн нь

Image result for оффшор данстануудДээрх дурдсан 49 хүний талаарх зарим мэдээллийг доор сийрүүлье. Одоогоор мэдэгдээд байгаа оффшор данстнуудаас  хамгийн олон дансыг давхардсан нэрээр Ч.Батзориг гэх эрхэм эзэмшдэг байна. Түүнийг"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү байж болзошгүй гэх мэдээлэл бий. Оффшорт мөнгөтэй бизнесмэнүүд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээр үргэлжилж буй. Мөн "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Б.Дэлгэрсайханы данс ил болсон юм. Харин улс төрчдийн гэр бүлээс оффшор бүсэд хөрөнгөтэй гэх иргэдийн жагсаалтад Сү.Батболдын ах байж болзошгүй С.Бат-Очир гэх хүн байна. Тэрчлэн Нийслэлийн ИТХ-ын  дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн нууц ноёнтнуудын эгнээнд багтсан гэж нэрлэгдэв.Ц.Сэргэлэн гэх хүний хувьд  Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж. Өөр нэгэн улстөрчийн гэр бүлээс нууц данстан илэрсэн нь Хотын дарга А.Бат-үүлийн хүү Б.Чулуудай юм. Тэрээр оффшор бүсэд данс нээлгэж байснаа хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна С.Баярын охид Британийн Виржини аралд бүртгэлтэй “Gold Wellen INC”-д хувьцаа эзэмшдэг байж болзошгүй баримт дэлгэгджээ. Б.Нандин гэх хүний хоёр ч дансанд Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлжээ. Мэдээллээс үзэхэд тэд Линнок Холдинг корпорациас хувь эзэмшдэг аж. Харин Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай “Гоулд Уеллен Инк” компанийн нэр дээр дөрвөн ч данстай байна. Мөн үүнээс гадна Ч.Давааням, С.Шагдардулам нарын хувьд С.Баярын үнэтэй хауснуудыг худалдаж авсан гэх асуудалд нэр нь холбогдоод байсан иргэд. Ч.Даваанямын хувьд “Петровис” ХХК-ийг Ж.Оюунгэрэлийн хамт үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн захирал Д.Энхчимэгийнх төрсөн эцэг нь гэх мэдээлэл бий.. Тэрээр “Moon Land Investmens Limited” компанид давхар бүртгэлтэйгээс гадна дахин хоёр компанид хувьцаа эзэмшдэг юм байна. Энэ мэтчилэн төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд томоохон бизнесменүүдийн ураг садангийн нэр дээр олон тооны оффшор данс илэрсэн нь хууль бусаар олсон хөрөнгө орлогоо “хууль ёсоор” нуун дарагдуулах гэсэн оролдлого байхыг үгүйсгэх аргагүй юм. .


Нууц оффшор данс бол хулгайн бодит  баримт 


Image result for Оффшор  хулгай

Монголчуудын дундаас төрөөд буй 49 оффшортны дансан дахь мөнгө хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг гагцхүү шүүх тогтооно. Гэхдээ дэлхий ихэнх улс орны жишгээс харвал “Нууц оффшор данс бол хулгайн бодит  баримт” гэж үздэг байна. Ялангуяа, улс, төрчдийн хувьд оффшор дахь дүнгээ Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тээ бичээгүй бол том гэмт хэрэг. Татвар төлөхгүй, орлогоо нуун дарагдуулж буйн илрэл аж. Энэ бол асуудлын нэг тал. Харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуульд “Оффшор”-той холбогдсон этгээдүүдийг хуулийн дараах үндэслэлээр шалгах ёстой юм.байна. Тодруулбал,  

Хууль ёсны орлого гэдэгт улсаас олгож буй цалин, татварт бүртгэгдсэн эд хөрөнгө, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олдсон орлогыг ойлгоно. Иймд оффшор дансаар нэр нь ил болсон этгээдүүдийн олсон орлогын эх үүсвэрийг олж тогтоох зорилгоор ЭХ-ийн 2701 Хууль бусаар хөрөнгөжих" буюу 2701.1.Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.


Мөн худалдаа эрхлэх нэрээр  халхавчлан онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Түүнчлэнг “Гадаад оронд зохиомол компани байгуулж татвараас зайлсхийж хууль бус орлого олох гэсэн гэмт үйлдэлд нь ЭХ-ийн 162 дугаар зүйл. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх нэрээр  халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах буюу ".. татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус орлого олох зорилгооор зохиомол аж ахуйн нэгж байгуулсан бол, онц их хэмжээний орлого олсон бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгах шаардлагатай /ЭХ-ийн 29 дүгээр зүйлд зааснаар онц их хэмжээ гэж 38 сая 800 мянган төгрөгөөс дээшхи хэмжээг хэлнэ/ гэж заасан байдаг байна.

 Иймд “Оффшор данстай” нөхдүүдийг шалгах үндэслэл хууль хяналтын байгууллагад байгаа юу гэвэл байна. Гэвч "Оффшор данстан"-ууд илрээд бараг бүтэн жилийн нүүрийг үзэх гэж байхад өнөөдрийг хүртэл хянаж, шалгаагүй байгааг юу гэж ойлгох вэ. “Оффшор данстанууд”-ын хөрөнгө орлогыг шалгах, хууль бусаар орлого олсон нь тогтоогдвол хурааж, хорьж цагдах хуулийн үндэслэл хангалттай байна шүү дээ. Ийм байхад манай хуулийнхан ингэж хойрго хандаж байгаагийн цаад шалтгаан нь эрх мэдэлтнүүдийн хөл гар болсонтой холбоотой гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.

Эх сурвалж: Criminal.mn