1972 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4. Нас 40
БОЛОВСРОЛ:
1979-1989 онд Хан-Уул дүүргийн “Хосе Мартын” нэрэмжит 52-р сургууль
1990-1994 онд МУИС-ын Эдийн Засгийн сургууль
1995-1996 онд Япон улсад Азийн Хөгжлийн Эдийн Засгийн судалгааны сургууль
1997-1998 онд Австри Улсын Венийн Дипломат Академи
АЖЛЫН ТУРШЛАГА:
1994-1995 онд Монгол Улсын Үндэсний Хөгжлийн газар, Эдийн Засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
1996-1997 онд Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Нэгдсэн бодлогын газрын мэргэжилтэн
1998-2000 онд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд консул, атташе
2000-2004 онд Монгол Улсын Санхүү Эдийн Засгийн Яам, Эдийн Засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын дарга
2004-2007 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, Батлан Хамгаалахын асуудал хариуцсан зөвлөх
2007-2010 онд Монгол Улсын Засгийн газар, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны хамтарсан “Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зөвлөлдөх зөвлөл”-ийн ажлын албаны дарга
2010-2012 онд “Ажнай корпораци”-ийн гүйцэтгэх захирал
2012 оноос МҮАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга
Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон “МАХН-МҮАН-Шудрага ёс” эвсэлээс УИХ-ын 21-р тойрогт нэр дэвшигч Х.Амарсайхан, Л.Жамбалжав, НИТХ-ын 5-р тойрогт нэр дэвшигч М.Болортуяа нар Багануур дүүргийн иргэдтэй уулзлаа. Багануурчууд Н.Энхбаяр болон нэр дэвшигчдийг халуун дотно хүлээж авч, ирэх сонгуульд “Шудрага ёс”-ны төлөө саналаа өгч, эх орноо аврах хувьсгалд үнэтэй хувь нэмрээ оруулахаа амлаж байлаа. Мөн уг уулзалтад МАХН-ын гишүүн гавъяат хуульч С.Нарангэрэл, С.Авирмэд нар оролцож, нэр дэвшигчдэд амжилт хүссэн юм. Энэ удаагийн сонгуульд МАХН-МҮАН эвсэж, Шудрага ёс эвсэлийг байгуулан оролцож байгаа бөгөөд УИХ-ын 21-р тойрогт МҮАН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Х.Амарсайхан, хүний гавъяат эмч Л.Жамбалжав нар өрсөлдөж байгаа юм. Н.Энхбаяр иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгууль монгол орны ирээдүйг тодорхойлох түүхэн сонгууль. Тийм учраас иргэд та бүхэн ухаалаг сонголт хийх эх орноо аврах бидний хувьсгалд үнэтэй хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Та бүхний санал бидний хувьд маш үнэтэй. Х.Амарсайханы хувьд намайг Ерөнхий сайд байхад Монгол Улсын Санхүү Эдийн Засгийн Яам, Эдийн Засгийн хамтын ажиллагааны бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Тэгэхээр би энэ залууг сайн мэднэ. Х.Амарсайхан бол одоогийн олигархиуд шиг бохир зүйлд хутгалдаагүй, өөрийн боловсрол мэдлэгээр Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж явсан “цэвэр” хүн. Тиймээс шинэ залуу улстөрчийнх нь хувьд түүнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж байна. Харин Л.Жамбалжав бол насаараа хүн зоны эрүүл энхийн манаанд зогссон гавъяатай хүн. Тэгэхээр ард түмэн та бүхэн минь манай эвсэлээс нэр дэвшиж буй энэ хоёр хүнийг дэмжээрэй” хэмээн уриалж байлаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа