Цагдаагийн академийн хойно байрлах Хилийн цэргийн маш том хашаанд “Харуул алтай” хороолол баригдахаар болж ажлаа хэдий нь эхэлжээ. Энд дулааны шугам орж ирж , тус хороолол баригдаж байгаа газрын хойгуур засмал зам баригдахаар судалгааны ажилд шуударч байгаа нь дэргэдэх газруудыг үнэ цэнэтэй болгож газрын үнэ тэнгэрт тулахад ойрхон болжээ. Гачууртаас Дарь Эхийг чиглэсэн цэвэр усны шугам тавигдаж байгаа нь ч энэ хөөрөгдөлтөнд дэм болох биз. Зам, шугам сүлжээ орсноор газраа барьцаанд тавих, эргэлтэнд оруулах сайхан боломжийг нээж байна гэж тус хорооны иргэдэд ярьцгааж байна. Энэ хороонд удахгүй 2000 өрх шинээр гал голомтлоо асааж энэ хороо томоохон хорооны нэг болох нээ. Харин хорооны эмнэлэг, цагдаа зэрэг төрийн үйлчилгээний орон тоо хүртээмж хүн амаа дагаад өсөх байх гэсэн найдлага тавьж байгаа нь тодорхой.
Нийслэл хот хоёр тийш л тэлэхээс өөр аргагүй нөхцөлд төвд ойрхон гэр хорооллийн газрын үнэ улам өсөж байгаа бөгөөд үүнд нь оршин суугчид нь сэтгэл ханамжтай байгаа бололтой.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу