Улсын хэмжээнд МҮЭ-ээс УИХ-ын сонгуульд 2 хүн нэр дэвшиж байгаа билээ. МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар өчигдөр Орхон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга, ИЗНН-ын Үндэсний хорооны гишүүн М.Батцоожийн сонгуулийн сурталчилгааны ажлыг дэмжихээр Орхон аймагт хүрэлцэн ирж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Тэрээр “УИХ-ын ээлжит сонгуульд МҮЭ-ээс Батцоож бид хоёр нэр дэвшсэн бөгөөд Эрдэнэтчүүд та бүхэн хөдөлмөрчдийн төлөө олон жил ажилласан, тулхтай, туршлагатай Батцоожийг дэмжиж, саналаа өгөхийг хичээнгүйлэн гуйж байна” хэмээн уриаллаа.
Эрдэнэтчүүд ч түүний үгийг уухайлан дэмжиж, ИЗНН-аас нэр дэвшигч М.Батцоожийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
Түүнийг ирэх үеэр Орхон аймагт хур бороо орж, ган тайлагдан, Эрдэнэтчүүдийн сэтгэл маш өөдрөг байв. Иргэд “Хувьтай хүн хур борооноор, хоёр нэр дэвшигч маань УИХ-д сонгогдох нь” хэмээн билэгшээж байлаа. Амны билэгээс ашдын билэг гэж Монголчууд минь ярьдаг шүү дээ.
УИХ-д сайн хүмүүс нь сонгогдож, сайн цаг ирэх болтугай.
Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ