УИХ-ын сонгуулийн Баянгол дүүрэгт нэр дэвшигч Л.Амгалангийн тухай иргэд ярив


 

Ц.Шоовдор Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер, профессор 
Амгалан бусадтайгаа их эвсэг. Багаар ажиллаж байгаа нөхдөө зоригжуулж уриалдаг удирдагч хүн. Уран тоглолт үзүүлдэг, улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг холбон тоглогчоор удаа дараа шалгарч байсан хүн. Дандаа олон түмний дунд зохион байгуулах ажлыг хийж байсан.

 

 

До.Цэнджав Эрдэмтэн зохиолч, доктор
Заавал дэргэдээс нь биш холоос мэдрэгддэг хүн гэж байдаг. Хийж бүтээж байгаа нь нүдэн дээр харагдаад байдаг хүмүүсийн нэг нь Л.Амгаланг гэж би боддог. Эмэгтэй хүн дүүргийн дарга хийнэ гэдэг маш хүнд. Гэхдээ энэ дөрвөн жилд тун их зүйл амжуулсан. Манай хөрш Ванчиндорж гээд ахмад сэтгүүлч байдаг, одоо 80 гарчихсан. Манай олигтойхон сэтгүүлчид бүгдээрээ мэднэ дээ тэр хүнийг. Гэтэл тэр хүн Амгаланг их магтаж байна лээ ”Энэ хөгшчүүлд маш ээлтэй хүн юм. Хөгшчүүдийн үг санааг маш их авдаг” гэж. Манай төрийн хүмүүс нэг ярвайсан, хөдөлж ядсан, хөшүүн, олноос тасарсан юм шиг загнадаг. Л.Амгалан бол олны дунд энгийн байдаг хүн. Дүүрэгтээ С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөө байгуулсан. Дүүргийн дарга нар чинь ном соёлын төлөө нээх анхаараад сүйд болоод байдаггүй. Бараг л хог, цэцэрлэг мод гээд л явж байдаг шүү дээ. Дараа нь би Л.Амгалантай танилцаад асууж ярьж байтал манай ууган зохиолч, шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн ойрын төрөл болж таарсан.

 


Л.Гандулам 19-р хорооны иргэн
Монгол Ардын намаас УИХ-ын сонгуульд цөөнгүй эмэгтэй нэр дэвшсэн гэж сонссон. Тэрний тоонд Л.Амгалан даргыг орсонд эмэгтэй хүний хувьд баяртай байна. Бидний төлөөлөл бас дуу хоолой болж УИХ-д суух гэж байгаад баяртай байна. Би эмэгтэйчүүдээ дэмжинэ. Дараа нь тэд бидний асуудлыг шийдвэрлэх учраас тэр.

 

 

Т. Нарсар “Narsar” хөгжмийн төвийн тэргүүн 
Мэдээж улс төрчид улсынхаа бүх бодлогыг тодорхойлж байдаг. Ийм учраас дүүргийн Засаг дарга иргэдийн дунд ажиллаж ирсэн хүний хувиар төрийн бодлого боловсруулалцахад хэрэгтэй хүний нэг гэж би боддог. Баянгол дүүргийн иргэдийн төлөө тэмцдэг, шударга дуу хоолой нь болдог ийм хүнийг би дэмжинэ.

 


Х.Жаргал 21-р хорооны иргэн 
Иргэдийн төлөө нэлээд ажил хийсэн. Жишээлбэл, манай 21, 22-р хороонд хүүхэд залуучуудын талбай, ахмадуудын орчин гэх мэтээр хийж бүтээсэн ажил их бий. Цаашдаа их хуралд бидний энгийн, иргэдийн амьдралыг мэддэг, энэ хорооны аль гудманд нь, аль орчинд нь юу хиймээр байна гэдгийг мэддэг ийм л хүн төрд гарах хэрэгтэй байна, бидэнд. Дүүргийн бүх л жаргал зовлонг мэддэгийн хувьд эндээсээ гараасай гэж бодож байна. УИХ-ын гишүүд, сайд дарга нар энгийн амьдралаас тасарсан, хол зүйл ярьдаг шүү дээ. Тиймээс төр, засгийнхан одоо хөрсөн дээрээ бууж иргэдийнхээ сайн сайнхны төлөө ажилламаар байна. Тэд ажлаа хийхгүй байгаа учраас ажлыг мэддэг, хийдэг хүнийг нь төрд гаргая гэж бодлоо.