Япон, Солонгос бүсгүйчүүд бол өөгүй толигор арьс, хүүхдийнх мэт булбарай царайгаараа дэлхийд алдартай. Тэдний ихэнх нь хүнд нүүр будалт, арьс арчилгааны эрчимтэй эмчилгээнээс татгалздаг бөгөөд гайхалтай энгийн бүтээгдэхүүнүүдээр гоо сайхнаа торддог байна. Тэдгээрийн заримаас та бүхэнд танилцуулж байна.
Нүүрсний найрлагатай оо нь шүдний өнгөрийг арилгаж, пааланг хамгаалах төдийгүй, шүд цоорохоос сэргийлдэг байна. Гэвч үүнийг түрхсэн үед тийм ч сайхан харагдахгүй л болов уу...

Хөлний эврийг арилгаж, хүүхдийн арьс мэт булбарай зөөлөн болгох энэхүү оймс нь зөвхөн Японд зарагддаг байж байгаад саяхнаас дэлхийн улс орнуудад худалдаалагдаж эхэлжээ.


Японы уур амьсгал ерөнхийдөө их чийгтэй учраас нүд хавагнан, бүлцийх нь олонтаа. Харин автомат чичиргээтэй энэхүү төхөөрөмжийг тавьснаар хэдхэн минутын дотор хэвийн арьстай болох боломжтой.

Шувууны үүрэнд амин хүчил ихээр агуулагддаг бөгөөд эрдэс бодисоор ч баялаг юм. Энэ нь хөгшрөлтийг удаашруулж, арьсны уян хатан, чийглэг шинж чанарыг удаан хугацааны туршид хадгалахад тусалдаг ажээ.

Халуун усанд орох, саунд суух үед халуун усны ууранд бидний арьс тодорхой хэмжээгээр тэлж, үрчлээтэх үйл явц явагдаж байдаг. Тиймээс Япон бүсгүйчүүд саунд болон халуун усанд суух үедээ энэхүү маскыг зүүдэг байна.

Яг ч арилгагч биш л дээ. Гэхдээ давхар эрүү үүсэхээс урьдчилан сэргийлдэг гэж хэлж болно.

Силикон уруул бүхий энэхүү зүйлийг амандаа зуун, 3 минутын турш авиа хэлснээр нүүрний 12 булчин эрчимтэй ажиллаж, нүүр өөхлөх, таргалахаас сэргийлэх, өөхийг багасгах үр дүнтэй байдаг гэнэ.

Япончууд нүүрсэнд их "хайртай" ард түмэн юм. Нүүрсэн оо хэрэглэдэг бол нүүрсэн саванг ч бас хэрэглэдэг юм байна. Энэхүү нүүрсэн саван нь нүүрстөрөгч болон хусны нүүрсээр баяжуулсан, арьсыг хоргүйжүүлэх, гүн цэвэрлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн ажээ.

CAAK.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ