Үнэмлэхүй ялалтын далбаан дор МАН-д Засгийн бүрэн эрх шилжлээ, МАН дангаараа засаг байгуулах эрх зүйн хувьд чадамжтай боллоо гэж байсан бол байдал эсрэгээрээ эргэж М.Энхболд ганцаарчилсан, хувийн тоглолтуудаараа амбицлах нь хэрээс хэтэрлээ. Тодруулбал мань хүн жинхэнэ авираа сая УИХ-ын даргын суудалд тухласнаараа харуулж, ард түмний итгэж сонгосон сонголтыг уландаа гишгэчихлээ. Тэр зөвхөн өөрийн ирээдүйг харснаас биш итгэл хүлээлгэсэн иргэдийнхээ эрх ашгийг бодсонгүй. Түүнийг УИХ-ын даргын тамгыг гардсаны дараа бүлгийнх нь туршлагатай гишүүд үг хаяж эхэлсэн.
Ө.Энхтүвшингээс эхлээд “Ачааны хүндийг Ерөнхий сайд үүрнэ, мөрийн хөтөлбөр, амлалтыг Ерөнхий сайд л биелүүлнэ. УИХ-ын дарга бол ердөө л танхимд байгаа хэдэн гишүүнээ зохион байгуулах ажил л хийнэ” хэмээн хатуухан сануулаад амжсан. Түүний дэглэлтээр улстөрийн томилгоонууд эхнээсээ хийгдэж эхэлсний нэг нь Ерөнхий сайдын марафонд дээгүүр бичигдэж буй Ж.Эрдэнэбат гэх. Угтаа бол тэрбээр худалдааны сургууль төгссөн ч гадаад хэлгүй, туршлагын тухайд сангийн сайдын албыг хэдхэн сар л хашсан хүн.М.Энхболд ийм л туршлагагүй хүнээ Ерөнхий сайдад “шахаж” улс орноо бус өөртөө үнэнч хэнийг ч хамаагүй томилуулахаар улайрч байгааг нь харахад түүний үнэн төрх илчлэгдэж байгаа юм. Уг нь бол Ерөнхий сайд гэдэг наанадаж зэргэлдээх хөрш орнууддаа танигдсан, эдийн засгийн хүнд үед хямралаас гарах арга зам хайх ёстой бусуу. М.Энхболдын энэ улайрсан зан дараа жил өөрт нь асуудал дагуулах нь тодорхой. Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг МАН өгнө гэдгийг мартсан М.Энхболдын бас нэг “шантаачны” томилгоо нь УИХ дэд даргаар Ц. Нямдоржийг тавьсан явдал. Энэ томилгоо М.Энхболд Ц.Нямдоржид насан туршдаа нээнтэгтэй гэдгийг улам батлах шиг болсон.
Бас болоогүй УИХ-ын энэ удаагийн сонгуулийг Ц.Элбэгдорж хөшигний араас удирдсан гэдгийг дээр дооргүй, АН, МАХН-гүй ярьж буй энэ үед Ц.Элбэгдоржтой эвссэн томилгоонууд дандаа М.Энхболдын хүмүүс буюу АТГ дарга Энхжаргал, Эрдэнэт үйлдвэрийн дарга Г. Мөнхбаяр зэрэг байгаа нь “хар”-ыг улам дэвэргэх үндэс болж байна. Угтаа бол М.Энхболд намын даргын зангараг ямар байдаг вэ гэдгийг үзүүлсэн шиг үзүүлж, хариуцлагаа өөрөө үүрэн Ерөнхий сайдын суудалд суусансан болов уу......Ардын нам гоё харагдах байлаа.Гэхдээ тэр тэгж чадсангүй.
У.Заяа
Зочлох үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд БНСУ-ын Сэжон их сургуультай хамтран ажиллана
Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1798 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөг залилуулжээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ