Аливаа зүйл эхэлсэн шигээ дуусдаг бичигдээгүй хуультай. Ялангуяа хүчээр өөрийн болгож ховсын амьлуулсан сэтгэл. Уулзсан урхидсан эрчүүдээрээ урлагийн бүсгүйчүүд дундаа манлайлах "Киви" хамтлагийн дуучин Агийг амрагийн явдлаар нь ард түмэн андахаа байжээ. Ерөнхийлөгчийн хамаатан, бизнесмен залуус гээд түүний учирсан залуус хоорондоо хүртэл булаацалдсан гэх. Ингээд бодоход түүнд дурласан залуус үнэхээр хүчтэй дурласан байх юм.
Харин дараа нь сонсохнээ дууч шувуухай бөөгийн хүч, ламын шидээр хүссэн залуугаа өөрийн болгодог тухай хэвлэлээр нэг шуугижээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбогдож хэсэгтээ л зууралдсан тэдний харилцаа дууссан талаар ойр дотныхон нь жиг жуг хийлцэж байна. Гэр бүлтэй, нялх хүүхэдтэй мөртлөө өөр бүсгүйтэй холбогдсон Н.Номтойбаярт их учир бий ч бүсгүй аалиа гээж бусдын гэр бүл үймүүлсэн цэл залуу бүсгүйд гомдох шиг. Амьдралынх нь хуудас айл гэр үймүүлсэн гэх бараан дурсамжаар нэмэгдсэн Агий өдгөө ганц бие үлдсэнээ зарлах болов уу? Айлын нөхөртэй амраглаж байгаагаа дэлхийгээр нэг зарлаж байгаа мэт машиныг нь унаж, хаа сайгүй хамтдаа байж бүх нийтэд зарласан АГИЙ ийнхүү ганцаараа болжээ.
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ