Б.Гэрэлчулуун бизнесийн салбарт хөл тавилаа


Мисс, загварынхан гэлтгүй олны танил бүсгүйчүүд маань өөр өөрсдийн гэсэн фитнессүүдийг нээн охид бүсгүйчүүдийг галбиржуулан тураах үйлсэд гар биеэ оролцон тун чиг завгүй явах болсон.Тэр буухиаг мисс Б.Гэрэлчулуун үргэлжлүүлж Зайсанд байрлах Оргил худалдааны төвийн гурван давхарт............ нэртэй фитнессийг ажиллуулахаар болжээ. Тэрбээр гэр бүлийнхээ хүнтэй хамтран уг фитнессийг ажиллуулна гэдгээ хэлсэн юм.

 

Сонирхуулахад "Дэлхийн их хотуудын аялал жуулчлалын мисс" тэмцээний "Шилдэг үндэсний хувцастай мисс" өргөмжлөлт Б.Гэрэлчулуун  дөлгөөхөн инээмсэглэлээрээ бусдаас ялгардаг нэгэн. Инээмсэглэлээрээ гэрэлтдэг ч гэж хэлж болох юм. 2007 онд Монголын мисс болоход нь ч мөн л түүний энэ инээмсэглэл нэлээд нөлөөлсөн гэдэг. Түүний хувьд энэ хугацаанд олон ангит кинонд тоглож, телевизийн дэлгэцээр Номингийн дүрээр танил болсон удаатай. Харин мисс Б.Гэрэлчулуун хоёр жилийн өмнө ээж болж, хөөрхөн охинтой болоод буй. Гэвч ээж болсноосоо хойш загварын тайзнаа гараагүй түүнийг нэлээн жин нэмж мярайлсан талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Харин асар богинохон хугацаанд хэвийн жиндээ орсон нь энэ бизнесийнх нь ач тус гэж тэрбээр хэлсэн шүү. 

 

В.Баяраа