“Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс ганцаараа ялалт байгуулсан хүн бол МУГЖ, дуучин С.Жавхлан. Тэрбээр Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт нэр дэвшиж сонгогчдынхоо цусыг нь буцалгаж цөсийг нь хөөргөж гарч ирлээ. Иргэд эхнээсээ л С.Жавхланд ам сайтай, сайн хандлагатай байсан нь илт. Тиймдээ ч тэрөээр 10 мянга хол давсан хүний саналаар УИХ-д сонгогдож чадлаа. Харин өчигдөр УИХ-ын сонгуулийн түр үнэмлэхээ гардаж авахаар ирсэн тэрбээр шар дээл, улаан малгайгаараа гангарсан харагдав. Тэрбээр zaluu.com сайтад өгсөн ярилцлагадаа “ Би тайлахгүй ээ, ер нь эд нарыг бүгдийг нь дээл өмсгөж сургана. Хэрвээ Монголын төлөө ярьж хуралдаж байгаа бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаадын хувцас өмсчихөөд гадаадаас орлого оруулж ирдэг хэрнээ Монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Эд нарт би жинхэнэ ядаргаа болно. Тангараг өргөх ёслол дээр гадаад хувцас өмсөхгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Монгол хувцастайгаа ирэхгүй бол цаашлаад монгол дээлээ өмсөхгүй бол Жавхлан тэмцэнэ шүү гэж хэлье.” хэмээн хариулт өгсөн юм.
Б.БАТ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө