Сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах уу, ажилд тэнцэх үү, хүүхэд гаргалаа, тэтгэвэртээ гарлаа, орлогогүй боллоо гээд хүн бүрийн өмнө тулгамддаг асуудлууд байдаг. Тэгвэл АН-ынхан “Их бүтээн байгуулалт-2020 Ардчилсан нам” мөрийн хөтөлбөртөө иргэдийн өмнө тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдэхээр болжээ. Тодруулбал, цагийн ажил, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, аутсорсинг хэлбэрийн хөдөлмөр эрхлэлт зэрэг хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэв маягуудыг зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.Энэ хүрээнд:
Залуусын ажлын байрыг дэмжсэн “Ажилтай төгсөгч” хөтөлбөр;
Удаан хугацаагаар гэртээ хүүхэд асарч, ажил эрхлээгүй эмэгтэйчүүд, ганц бие эцэг, эхчүүдийг төрийн байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдээс боломжит ажил үйлчилгээг туслан гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхитэй амьдралд татан оруулах, ажлын уян хатан нөхцөл бүхий “Цагийн ажил” хөтөлбөр;
40-өөс дээш насны, ажил олоход хүндрэлтэй учирч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, өсвөр хойч залуу үеийнхэнд хөдөлмөрийн хүмүүжил олгох, мэдлэг, туршлагыг өвлүүлэх, ахмад настны орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийг тус тус үргэлжлүүлэн төслийн хамрах хүрээг 2 дахин нэмэгдүүлэхээр болсон байна.
Тодруулбал, ажлын бүтэн цагаар ажиллах боломжгүй иргэдэд уян хатан ажлын цаг болон ажлын байрны зохицуулалттай ажлын байрыг бий болгосноор хөдөлмөр эрхлэх боломж дээшилж, улмаар ядуурал, эдийн засгийн идэвхгүй байдал буурах боломжтой гэж үзэж байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэн өөрчлөн зохион байгуулж, иргэдийн ажил эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх хүрээнд мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг хөгжүүлэх, үндэсний тогтолцоог бүрдүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх боломжтой байна.
Б.Саран
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна