Хүүхэд бүрийн хэрэгцээ, сонирхол, авьяас чадварын онцлогт тулгуурлан эх хэлээрээ, зөв ярьж, уншиж бичих, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурах арга барилд дадаж хэвших зэрэг хувь хүний суурь чадваруудыг бага боловсролоор эзэмшүүлдэг. Бага боловсролыг чанартай эзэмшсэнээр дараагийн боловсролын суурь сайн тавигддаг. Бага боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, багшийн үнэ цэнийг дээшлүүлэх чухал арга хэмжээ бол бага ангийн багшийн цалинг нэмэгдүүлэх юм. Тиймээс Ардчилсан нам эрдэм боловсролтой монгол хүн хөтөлбөрийн хүрээнд бага ангийн багшийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Цаашид бүх багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм байна.
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ