Орон нутагт импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, нутгийн онцлогтой таримлын нэр төрлийг олшруулж, газар зүйн заалттай хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал санаачилгыг бүх талаар дэмжихээр Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.Жишээ нь: Алтайн бүс нутагт “Алим”, “Усан үзэм” , Өмнөговь “улаан лооль”, Завханы “улаан сармис”, Ховдын “тарвас”, Дорнодын “гурвалжин будаа” гэх мэт хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Монгол Улсын аймаг, сум бүр өөр, өөрийн онцлогтой ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий. Олон улсын хэмжээнд хараахан гарч чадаагүй ч дотоодын зах зээлд, танигдахаар ажиллаж буй олон тариаланч, үйлдвэрлэгчид байна. Тиймээс тэдгээр нутгийн онцлогтой таримлын нэр төрлийг олшруулах замаар импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг дэмжих нь чухал юм.
Үүнд, Алтайн бүс нутагт “Алим”, “Усан үзэм”, Өмнөговь “улаан лооль”, Завханы “улаан сармис”, Ховдын “тарвас”, Дорнодын “гурвалжин будаа”, Увсын “Чацаргана”, Хөвсгөлийн “Байгалийн гаралтай цай”, Дарханы “лууван, сармис”, Архангайн “ааруул”, Өвөрхангайн “бяслаг” гэх мэт. Дээрх бүс нутагт төрөлжин хөгжих үйлдвэрлэл, түүнээс гарах бүтээгдэхүүнийг “газарзүйн заалт”-д бүртгүүлэх, улмаар үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж дэмжих шаардлагатай. “Газарзүйн заалт”-д бүртгүүлснээр тухайн бүтээгдэхүүн зах зээлд амжилттай гарах, хэрэглэгчид урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, нэмэлт нөхцөл бүрдэх аж.
Эх Сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ