Нүүрсийг боловсруулан чанарыг сайжруулах, хагас болон гүн боловсруулж, нүүрс-химийн үйлдвэрлэлийн үндсэн суурийг тавина. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалт эхлүүлээд байгаа. Тодруулбал, зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийсэн бол ган боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Цаашдаа аж үйлдвэрийн салбарт хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөөд байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн жилд 300 мянган тонн нүүрсийг ус хэрэглэхгүйгээр элс ашиглан баяжуулах дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулна.
Багануурын уурхайг түшиглэн жилд 50 мянган тонн хагас коксон брикетен түлш үйлдвэрлэх дэвшилтэд технологи бүхий үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулна. Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн жилд 34 сая тонн нүүрс олборлох томоохон уурхайг байгуулна. Ингэснээр 9240 МBm-ын цахилгаан станцыг нүүрсэр хангах боломж бүрдэж, 3500 гаруй байнгын ажлын байр бий болно.
ЭХ СУРВАЛЖ: МАН-ын сонгуулийн штаб
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ