С.Дэмбэрэл : САЙНУУД Налайх дүүрэгт үргэлжлэлээ


УИХ-ын сонгуулийн 63 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч С.Дэмбэрэл болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл , НИТХ-ын 45 дугаар тойрогт нэр дэвшигч П.Ганзориг нар Налайх дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр нэр дэвшигч Самбуугийн Дэмбэрэл Налайх дүүргийн иргэдэд гурван сайн мэдээтэй ирснээ дуулгахад маш баяртайгаар хүлээж авсан юм . Тэрбээр тээн ирсэн гурван САЙН мэдээгээ дараах байдлаар иргэддээ тайлбарлалаа.
 
“Би та бүхэндээ гурван сайн мэдээтэй ирлээ. Эхний сайн мэдээ нь би сар гаруйн өмнө Банк бус санхүүгийн байгууллагыг зээлийн хүүг бууруулахад яаж ашиглах вэ гэж ярьж, тодорхой хүмүүстэй уулзаж байсан. Ер нь бол Төрийн банкаар дамжуулан зээлийн хүүг бууруулах сайн орчинг бий болгож байгаа. Гэхдээ төр банк бус санхүүгийн байгууллагатай ер харьцахгүй зөвхөн банкнуудтай л харьцаад гэрээ хийгээд байдаг. Гэтэл ББСБ гэдэг чинь 60 мянга гаруй иргэд аж ахуй нэгжтэй харьцаж байна. Нийт 450 гаруй байгаагаас 150 орчим нь тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм учраас миний бодож санаачилсны дагуу Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн холбоо ТББ болон Бичил санхүүгийн хөгжлийн байгууллага гэсэн дөрвөн талууд Сайн санхүүгийн орчин гэсэн баримт бичигт гарын үсэг зураг түүхэн хэлэлцээр хийлээ.
Үүний гол утга учир нь Төр тодорхой хөрөнгө мөнгийн бичил санхүүгийн хөгжлийн санд шилжүүлж, түүнийгээ Банк бус санхүүгийн байгууллагууд руу шилжүүлээд нийт 60 мянга гаруй хэрэглэгчдэдээ хүү багатай зээл олгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл Монгол улсад байгаа 15 банкнуудын нэгийг нь буюу Төрийн мэдэлд байгааг нь сонгоод зээлийн бодлогоо хэрэгжүүлж байгаа учраас үүнд нэмэлт хүч хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Тиймээс л Банк бус санхүүгийн байгууллагатай хамтраад зээлийн хүүг буруулах бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Энэ бол эхний САЙН МЭДЭЭ. 
Хоёрдугаарт хэлэх сайн мэдээ бол Бичил бизнес эрхлэгчдийн ихэнх нь зээлийн батлан даалтад хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг шийдсэн тухай. Налайх, Чингэлтэй дүүргийн иргэд энэхүү үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Харин одоо цаашдаа Налайх дүүргийн иргэд зээлийн батлан даалтад хамрагдах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл дутагдаж байгаа барьцаа хөрөнгийнхөө 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалт гаргуулаад банктай хамтарч ажиллах боломж бүрдэж байна. Ингэснээр эндхийн бизнес эрхлэгч нарт маш тус хүргэж байгаа юм. Энэ бол хоёр дахь САЙН МЭДЭЭ.

Гуравдахь САЙН МЭДЭЭ нь интернетийн үйлчилгээний тухай. Налайхад интернетийн хэрэглээ маш бага буюу 35 орчим хувьтай байгаа нь бусад дүүргүүдтэй харьцуулахад маш доогуур юм. Өөрөөр хэлбэл, интернэтийн хурд тааруу байгаа нь аливаа ажлуудыг явуулахад хүндрэлтэй байгаа юм. Тийм учраас МШХХГ-ын дарга Ц.Жадамбаатай ярилцаад энэ асуудлыг тавьсны үндсэн дээр “Цахим Налайх” гэсэн санах бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Налайх маань цахим ертөнцөд илүү хүртээмжтэй холбогдож, иргэд аж ахуй нэгж, оюутан залуучууд маш олон төрлийн боломжууд бүрдэж байгаа юм. Түүнчлэн мэдээллийг шуурхай авч эхлэх юм. Цаашид энэ хүмүүст юу хэрэгтэй вэ гэхээр цалингийн зээлийн хүүг буруулах тухай юм. Бусад намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт ч гэсэн байгаа. Гэхдээ бидэнд яаж бууруулах вэ гэсэн санаа нь бий. Тэгэхээр ажлууд цаашдаа үргэлжлээд явах юм” гэж хэллээ. Түүний хэлсэн эдгээр сайн мэдээнүүдийг иргэд маш өндрөөр хүлээн авч зөв зүйтэй арга ажлууд боллоо хэмээн дүгнэлээ. Эцэст нь хэлэхэд Самбуугийн Дэмбэрэл санаачилсаар САЙНУУД үргэлжилсээр...

 

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 63 ДУГААР ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ С.ДЭМБЭРЭЛИЙН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ