Н.Энхбаяр: Баянзүрхчүүдээ Ч.Өлзийсайхан багшаар өөрсдийн эрх ашгаа хамгаалуулаарай .


Монгол улсын төр, засгийн ажил яюцгүй байгааг Та бүхэн мэднэ. Монгол Улсынхаа төлөө санаа зовж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах гэж бодож, зүтгэж явдаг олон хүн төрийн түшээдийн хийгээгүйг хийж, төрийн алдааг засч явааг Та бүхэн мэднэ. Тэдний нэг нь МУИС-ийн багш Ч.Өлзийсайхан юм.Ч.Өлзийсайхан нь төрийн үйлчилгээний албан хаагч 116 мянган иргэний эрхийг ноцтой зөрчсөн хуулийн заалтыг Үндсэн Хуулийн Цэцээр хэлэлцүүлж, засуулсан.

 

Мөн Тавантолгойн 536 хувьцааг 1072 болгоход Ч.ӨЛзийсайхан чухал үүрэг гүйцэтгэж, УИХ-ын гишүүдийн хийж чадаагүйг парламентийн гадна байхдаа хийж чадсан.Монгол Улсыг хөгжүүлэхэд Ч.Өлзийсайхан багш шиг дайчин, шаргуу, мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй байна. Түүнтэй адил идэвхитэй, асуудал хаана байгааг мэддэг мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна. Иймээс Баянзүрх дүүргээс хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшиж буй Ч.Өлзийсайханыг дэмжиж, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулаасай гэж хүсч байна. 

 

 

Эх Сурвалж: Ч.Өлзийсайханы сонгуулийн штаб