Нэр дэвшигчдийн зан авир сонгууль ойртох тусам “чангарах” янзтай болж, хэн нь хэн бэ гэдгийг харуулж байна. Тухайлбал 76 дугаар тойрогт АН-ын нэр дэвшигч О.Магнай сурталчилгааны багийнханы хамт МАН-ын нэр дэвшигч Х.Нямбаатарын иргэд, сонгогчидтой хийж буй уулзалтыг үймүүлсэн талаар видео бичлэг цахим хуудасаар цацагдаад байна. Чухамдаа нэр дэвшигч Х.Нямбаатарын уулзалтанд илүү их иргэд, сонгогч цуглаж, уулзалт нь зэрэгцсэн тул О.Магнайгийн “цөсийг хөөргөж” орхисон бололтой юм.
Саарын зэрэгцээ сайн жишээ ч бас байна. Хассуурын Ганхуяг мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахад 70 дугаар тойрогт мөр зэрэгцэн өрсөлдөгч буй МАН-ын нэр дэвшигч Д.Лүндээжанцантай таарч, “Улс төрд шинэ салхи оруулах гэж хичээж яваа залуу хүн. Шударгаар өрсөлдье” гэж хэлээд гар барин амжилт хүссэн нь шинэ үеийн сэхээтэн залууг үнэлж буйн нэг илрэл биз ээ.
Цаашид ч болох, болохгүйн сонгодог “поз”-ууд сонгуулийн сурталчилгаа хаах хугацаа дөхөх тусам улам л “чангарах” бололтой.
Б.БАТ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ