Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иргэн Хорлоо ч тэдний адилаар гэр хороололд амьдардаг. Мэдээж айл өрх, иргэн бүр тохилог орон сууцад амьдрахыг хүсэж байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа.
Иймээс бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхэд чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдаж, одоогийн байдлаар 929 иргэн хамрагдаад байгаа юм. Иргэд ч энэ ажилд ам сайтай байгаа учраас иргэн Хорлоо түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ өгөөд байгаа аж. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар хотод сард 280.000 төгрөг, орон нутагт 230.000 төгрөгөөс дээш гаргахгүйгээр тогтоосон. 2016-2020 онд 20000 айлын төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны 2 төрлийн санг бүрдүүлэх аж. Тодруулбал, байнгын буюу энгийн түрээс (төрөөс халамж үзүүлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр байнга түрээслүүлэх), түрээслүүлж байгаад эзэмшүүлж, өмчлүүлэх (иргэд түрээсээр сууж байгаа байраа худалдаж авах хэлбэр) санг бүрдүүлэх юм байна. Хорлоо түрээсийн орон сууцаа яваандаа өмчлөх хүсэлтэй байгаа. Тиймээс түрээс төлөх замаар, байртай болох замыг сонгожээ.
Н.ЖАРГАЛ
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална