УИХ-ын сонгуулийн 16-дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхболор аймгийнхаа иргэд сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлсээр байна.Тэрбээр аймгийнхаа Сайнцагаан, Дэлгэрхангай, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн сумын сонгогчидтой уулзаж халуун дотно яриа өрнүүлсэн байна. Түүнд нутгийнхан нь ихэд итгэл өвөртлүүлж буйгаа уулзалтын үеэр уламжилж байгаагаас гадна залуу хүн, нутаг уснынхнаа сайн сайхны төлөө гэх чин сэтгэлд нь талархаж буйгаа давхар илэрхийлж байгаа аж.
Энэ үеэр Сайнцагаан сумын иргэн Н.Галаахүү нэр дэвшигчид хандан хэлэхдээ: “Нэр дэвшигч Б.Мөнхболор мөрийн хөтөлбөрөө маш тодорхой ярилаа. Мөрийн хөтөлбөрт нь ард иргэдийн амьдралд үнэхээр тулгамдаад байгаа асуудлуудыг оновчтой сонгон дэвшүүлж чаджээ. Говийнхон нутгийн боловсролтой залуугаа дэмжинэ гэдэгт би итгэж байна. Тиймээс мөрийн хөтөлбөрөө бүгдийг нь хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.
Харин Дэлгэрхангай сумын малчин Ц.Баасанжав: “Монгол орныхоо төлөө чин сэтгэлээсээ ажиллаасай, ирээдүй үр хүүхдийнхээ төлөө шударга байгаасай гэж бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ирээдүйд үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх газар нутгийнхаа төлөө сэтгэл зовнихгүй байхын арга байхгүй болгоод хаячихлаа. Удирдлага чиглэл, ухамсар гээд бүх зүйл нь жаахан буруу яваад байх шиг байна” хэмээсэн юм.
Бие даан нэр дэвшигч Б.Мөнхболорын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Нийгмийн зорилтот бүлэгт хандсан цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ёс зүйтэй, мэргэшсэн, үнэнч шударга иргэдийг улс төрийн намын гишүүнчлэл харгалзахгүйгээр төрийн албан тушаалд томилно” зэргийг тусгасан нь Дундговьчуудын итгэлийг хүлээгээд байгаа аж. Сонирхуулахд түүний өрсөлдөгчид МАН-аас Б.Амарсанаа, АН-ын Б.Наранхүү, МАХН-аас О.Ганбат нар юм.
Э.НАШКА
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна