Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаяр, Б.Болор нарын уулзалт давхацан бараг нэгдсэн уулзалт хийчихсэн шахуу мэдээлэл шуугиан үүсгээд авсан.
Үнэхээр Ж.Энхбаяр Б.Болорын уулзалттай таараад “Бид шударга өрсөлдөнө. Улс төрийн хар, хор биес рүүгээ гүйлгэхгүйд сонгогч та бүхэн минь итгэж болно. Бид Мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөнө...” гэсэн байсан. Яг энэ жишгээр хөдөө, гадаагүй УИХ, орон нутагт дэвшигчид биестээ шударга өрсөлдөхийг уриалж, амлаж, “найр тавьж”эхэлжээ.
Тухайлбал, 72 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Учрал, 58-р тойрогт нэг дэвшигч Д. Гантулга, Дарханы Л.Наранбаатар өрсөлдөгчдийнхөө уулзалтад очиж шударга өрсөлдөхийг уриалжээ. Твиттерийн “элийрэгч” Ц.Уянгаас эхлээд НИТХ-д өрсөлдөгчид бол бараг бүгдээрээ биесийнхээ уулзалтад “зочилж”, шударга өрсөлдөхөө амлацгаасан сурагтай.
Ж.Энхбаярын өөрийнх нь уулзалтад ч тус тойрогт МАХН-аас нэр дэвшигч Г.Өлзийсайхан ирж амжилт хүссэн гэнэ. Ж.Энхбаярын шударга өрсөлдөхийг уриалсан, 2016 оны сонгуулийн шинэ трэнд, улс төрийн шинэ соёлын давалгаа үргэлжилсээр...
Эх сурвалж: Factnews.mn
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ