УИХ-ын 63-р тойрогт Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшиж буй С.Дэмбэрэлийг улс төрийн мэргэшсэн парламентчид ийн дүгнэжээ. Өөдлөх улс Өрхөөсөө хэмээн уриалж буй түүнийг төрд хэрэгтэй түмнээ төлөөлж чадах тулхтай улстөрч хэмээн тодорхойлдог нь учиртай биз ээ. УИХ-ын гишүүн Самбуугийн Дэмбэрэлтэй дөрвөн жил нэг ангид суулаа.
Ирэх УИХ-д С. Дэмбэрэл шиг толгойтой эдийн засагчид хэрэгтэй байна хэмээн УИХ-ын 63-р тойрогт нэр дэвшиж буй С.Дэмбэрэлийн ангийнх нь дарга үнэлсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Миний мэддэг С.Дэмбэрэл гишүүнийг Их хурлын дөрвөн жилээр хязгаарлахгүй. Учир нь бизнест ээлтэй орчин, нөхцөл байдлыг бий болгохын тулд байнга хамтран ажиллаж ирсэн. Зөвшөөрлийн хууль, хяналтын хууль, эдийн засгийн багц хуулиуд дээр С.Дэмбэрэл гишүүн шинжлэх ухаанчаар, асуудлын мөн чанар руу хүрч ажилласан бөгөөд эдийн засаг, бизнесийн салбарын хүнд ачааг үүрэлцдэг хамгийн гол гишүүдийн нэг бол яах аргагүй С.Дэмбэрэл гэжээ.
Харин Иргэний зориг намын дарга С.Оюун “С.Дэмбэрэл гишүүн заавал цаг нь ирэхийг хүлээхгүйгээр яригдаж байгаа Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төслүүд дээр өөрийнхөө санаануудыг цаг ямагт шигтгэж өгдөг, толгойтой эдийн засагч хүн” хэмээн тодорхойлсон байх юм.
Э.Нашка
С.Дэмбэрэлийн сонгуулийн штаб
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ