Улс орон бүрийн ёс уламжлал өөр байдаг билээ. Тэдний зарим нь үнэхээр байж боломгүй харгис аргаагр хүүхэд багачууд, ард түмнээ тамлах аж. Бид ийнхүү та бүхэндээ эрт үед хэрэгжиж байсан хамгийн аймшигтай уламжлалуудыг хүргэж байна. Тэдний зарим нь өнөөг хэр нь хэрэгжсээр байгаа нь аймшигтай.
Гейша гэх энэхүү үг нь гей – урлаг, шяа – хүн гэсэн япон үгний нийлэмж буюу урлагийн хүн гэсэн утгатай бөгөөд харин япончууд үүнийг “цэцэглэж буй хавар” хэмээн нэрлэх нь бий. Гейша нь өнөө үед ч гэсэн түгээмэл байдаг. Япон улсад 1900-аад оны эхэн үеэр 25 мянган дууч эмс байсан гэх судалгаа байдаг. Харин 1930-аад оны эхэн үеэр энэ тоо өсч 80 мянга болсон нь хамгийн оргил үе байсанд тооцогддог. Ихэнх гейша нар Японы хуучны нийслэл хот болох Киотод төвлөрдөг байжээ. Өнөө цагт, албан бус тоогоор ердөө 10 мянган гейша үлдсэн гэнэ. Харин Токиод ердөө 100 гейша байдаг байна. Жинхэнэ гейша байна гэдэг маш хүнд, харгис амьдралыг туулдаг. Харин сүүлийн үед охид бүсгүйчүүд гейшаг үнэхээр сайхан ажил мэтээр санаж, ажиллах нь бий. Гэвч тэдний мөрдөж байгаа дүрмүүд, хуучин цагтай харьцуулахад юу ч биш юм. Тэд дуу, бүжиг, хөгжим гэхчлэн тал бүрээрээ өөрсдийгөө хөгжүүлэн, зүс царай, бие галбиртай ч төдий хэмжээгээр анхаарал тавьдаг байна. Хүмүүс гейшаг биеэ үнэлэгч мэтээр хүлээн авдаг ч, хуучин цагт тэдгээр бүсгүйчүүд дууч эм буюу эрчүүдийн зугаацуулах ажлыг хийдэг байжээ. Сүүлийн үеийн гейша нар энэ уламжлалыг мартаж, биеэ үнэлэх нь олширсон нь харамсалтай.

15-аас 20-р зууны үед барууны Европт дэлгэрсэн уг заншил нь хэн нэг хүн өөрийгөө доромжилсон гэж үзсэн тохиолдолд тулалддаг байна. Тулааны гол зорилго нь дайснаа хөнөөхөд биш нэр төрөө хамгаалахын тулд амь насаараа дэнчин тавихад бэлэн гэдгээ харуулахад оршиж байсан бөгөөд гол зэвсэг сэлэм байсан бол 18-р зууны үеэс буугаар солигджээ. Тэд аливаа асуудал, нэр төр унагасан зүйлд өөрийг хамгаалан үлдэхийн тулд, ийнхүү амь сорьсон, аюултай тулаанд дуудагддаг байсан байна. Дуэль нь хоёр хүний дунд болон өрнөдөг. Тэд үхлийн зэвсгийг сонгож, ялалт, үхлээр тулааныг дуусгадаг уламжлалтай байжээ. Гэвч хоёул хүлээн зөвшөөрсөн тулааныг дуусгахыг хүсвэл, амь гарах нь бий. Харин сүүлийн үед энэхүү уламжлал, хэн нэгнийхээ азыг сорих, хүч самбайгаа сорих уралдаан мэтээр өрнөх болсон аж.

Тус зураг бол тайган хүүгийн зураг юм. Эртний хаант засаглал улсууд болох Хятад, Солонгос улсуудад хаан, хатанд үйлчлэх эрчүүдийг бага балчирт нь ийнхүү засаж, тайган болгодог. Хятадын Мин гүрний үед ойролцоогоор 70 мянган тайган эрчүүд байсан гэдэг. Харин энэхүү аймшигт уламжлал 1912 оноос хойш цуцлагджээ. Тайган болж засуулсан эрчүүд бэлгийн дур хүсэл төрөхгүй, тэрчлэн ямар ч чадваргүй болдог. Тиймээс тэдний хувьд үр удмаа үлдээнэ гэдэг нь боломжгүй зүйл юм. Нэг насаар хаанд үйлчилж, ганцаар насыг барах гэнэ. Ийнхүү засуулсны дараа эрчүүд, өөрийн эрэгтэйлэг мөн чанарыг алдаж, дуу хоолойн нарийсах, гэх мэт шинжүүд илэрдэг байна. Тэднийг шээхээс өөр чадваргүй болгож, өөрийн дор хүчин зүтгүүлдэг байжээ. Энэ нь хааны үр удам, цусыг цэвэр ариун байлгах, өөрийн дор үнэнчээр хүчин зүтгүүлэхэд оршдог байна.

Эрт үед ихэнх орнуудад татвар эм, олон эхнэрийг хүлээн зөвшөөрдөг байсны илрэл нь энэ юм. Зурагт үзүүлсэн хоёр эр дундаа 6 эхнэртэй бөгөөд тэдний зөвхөн 2 нь л өөрсдийнх нь албан ёсны эхнэр, харин бусад нь татвар эм гэнэ. Эрчүүд ингэснээрээ бүсгүйчүүдийн сексийн хэрэгсэл болгон боолчилж буй хэрэг юм. Энэ мэт эхнэр гэх нэрийдлээр боолчлох нь хэвийн үзэгдэл байсан. Бүсгүйчүүдийн эрх ашиг дээд зэргээр зөрчигдөж байсан тул, энэ байдал төдийлөн удаан оршин тогтноогүй юм. Гэсэн хэдий ч өнөөг хэр нь энэхүү уламжлалыг баримталдаг улс, үндэстнүүд цөөнгүй билээ.

Европт гэдэс, хэвлийг доод зэрэглэлийн бохир, бузар гэж vздэг бол Япончуудын хувьд зүрх гэсэн vгний ойролцоо утгаар ойлгодог ажээ. Энэхүү зан үйл нь буддын номонд, хүйсний доод талд хүний амин цэг байдаг гэж үзэн тэр цэгээ олж амиа таслахыг хэлдэг байна. Хара буюу гэдэс, киру буюу хүүлэх гэсэн үгнээс гаралтай. Японы самурай нарын хамгийн дээд үхэл нь энэхүү үйл ажээ. Ийнхvv гэдсээ хүүлэх нь дотоод сэтгэл мөн чанараа нээж байгаа хэрэг гэнэ. Самурай хvн хэзээд үхэхэд бэлэн байх байх ёстой. Учир нь тэдний хувьд үхлийн зам бол мөнхрөхүйн эх булаг бөгөөд амьдрал бол үүний бэлтгэл гэнэ. Японы эртний гардан тулааны дvрэмд "үүрэг хариуцлага уулнаас хүнд, үхэл өднөөс хөнгөн" гэж бичсэн байдаг аж. Энэхүү хатуу ёсыг дайны үед ялагдсанаа хүлээж, дайсанд амьдаар олзлогдож, ичгэвтэр байдалд орохгүйн тулд мөн хайртай дотны хүнээ алдахад өөрийгөө ийнхүү шийтгэдэг байна. 17-р зууны vеэс Японд нийгмийн амьдралын бvх vзэгдлийг хатуу журамлаж, нийгмийн гишvvн бvхэн vхэхээ хvртэл нарийн журмаар гvйцэтгэдэг байсан байна. Энэ vеэс Харакири уламжлал гэхээсээ илүү хууль болж, хамгийн энгийн vйлдлийг хvртэл нарийвчлан тогтоох болсон байна.

Хүнээр тахил өргөх ёс нь эртний овог аймгийнхан байгалийн ер бусын хүч болон, тэнгэр бурхныг аргадахын тулд үйлддэг байсан нэг ёсны аллага юм. Ийнхүү аллага үйлдэхдээ тэд тэнгэр бурхны таалал, хүсэл гэж итгэдэг байсан бөгөөд золиос болгож буй хүмүүс нь олзны хүнээс авахуулаад хүүхэд, онгон охид байдаг байж. Тахил өргөж байгаа хүний толгойг нь авах, амьдаар нь шатаах, булах, зүрхийг нь сугалах гэх мэт хэрцгий үйл хийдэг байжээ. Энэхүү харгис зан үйл нь улс орны соёлоос шалтгаалан өөр өөр байсан ч, эртний Маяа болон Ацтекуудын тахил өргөх ёс нь бусад зэрлэгүүдийнхээс алдартай байсан юм. Тэд бүхий л аллага золиосоо бурхны таалал хэмээн тайлбарлах нь бий. Тэд золиосны хүмүүсийн толгойг тасдаж, зүрхийг сугалах, амьдаар нь булшлах, шатаах зэргээр тамлан хороодог. Хэдий их цус урсан, төдийн чинээ бурхан баярлана гэх сэтгэхүйтэй байжээ. Гэвч энэхүү аймшигт уламжлал нь тус улсын соёл иргэншилтэй хамт нуран унасан юм.

Үнэнхүү гоё хүүхэн лянхуа цэцэг шиг хөлтэй, жоотгонож, ганхаж явах ёстой гэж эртний Хятадад үздэг байжээ. Тэгээд охидыг бүр 4-5 настайгаас хөлийг нь томруулахгүйн тулд тусгай аргаар боож өсөлтийг нь зогсоодог байсан гэнэ. Ингэж тамлуулсны эцэст 10 настай охины хөл ердөө 10 см урт болдог аж. Үүний дараа л тэд том хүний алхаагаар явж сурах гэж маш хэцүү бэрхшээлтэй нүүр тулгарах нь ойлгомжтой. Тэгээд 2-3 сар өнгөрөхөд охид айлын бэр болоход бэлэн болно. Тэгэхдээ “лянхуа хөлний” хэмжээ ямар байх нь ихээхэн чухал. Том хөлтэй бэрийг шоолж дорд үзнэ. Тариалангийн талбайд тонголзсоор хөлөө боолгох боломж олдоогүй “хөдөөний амьтан” гэж адлана.Хятадын янз бүрийн нутгуудад “лянхуа хөл” олон янзын хэлбэртэй байдаг байжээ. Зарим нутагт тавхай нь нарийн байхыг илүүд үзэж байхад бүхэлдээ маш жижигхэн байхыг эрхэмлэдэг газар ч байх. Гутал нь ч үүнийг дагаад мөн янз бүрийн хэлбэртэй байж. Хөл боосноос үүсэх таагүй үр дагавар олон байдаг ч “том хөлтэй мангас” гэж зэмлүүлэх, нөхөргүй насыг барах ичгүүрийг тэвчих эмэгтэй байдаггүй. Тэгсэн хэрнээ, эмэгтэйн нүцгэн хөлийг харах гэж боодлыг нь бүү тайл, гаднаас нь л хар. Энэ журмыг зөрчвөл таны гоо сайхны мэдрэмж чинь алга болно гэсэн зөвлөгөөг эрчүүдэд өгдөг байна.

Эртний Энэтхэг улсад хэрвээ эр нөхөр нь дайн тулаан, өвчин зовлонгоор нас нөгчсөн бол түүний эхнэрийг ийнхүү хамтад нь оршуулдаг байжээ. Учир нь тэд гэрлэлтийг насан туршийн зүйл хэмээн өргөмжилдөг. Нөхөр нь нас барж, нөгөө ертөнцөд очсон бол гэргийг нөхөртөө хань бол гээд амийг нь авдаг гэсэн үг юм. Тэд эхнэрийг нөхрийн хамт шатаах, эсвэл амьдаар нь булах гэх мэтээр амийг нь авдаг байжээ.

Буддын шашинд лам нар эрт үед маш удаан хугацааны турш бясалгаж, улмаар өөрсдийгөө муми болгодог байжээ. Үүнийг Сокушинбуцу буюу буддын лам хуврагууд өөрсдийгөө аажмаар үхэл рүү хөтлөн занданшуулдаг ёс юм. Японы Ямагатагаас 16-24 занданшуулсан шарил олдсон нь энэхүү зан үйл уг газар болж байсныг илтгэнэ. Хуврагууд эхний гурван жилд самар болон үр тариагаар хооллон дараагийн гурван жил нь тэд модны хальс, үндэс идэж, уруши хэмээх модноос гаргаж авсан хортой цайг уудаг байна. Энэ нь шингэнээ алдаж, цогцсыг өгөршүүлдэг төдийгүй өтнөөс хамгаалдаг байна. Эцэст нь өөрөөсөө ялимгүй том чулуун бунханд соруулаар агаар амьсгалж байгаад үхдэг байна. Тэд хэдийгээр нас барсан ч, бие нь илжирч муудахгүй, дээр нь энергийн түвшин маш их байдаг гэнэ. Ийнхүү биеэ муми болгосон лам нарыг өнөөг хэр нь амьд, тэр бүү хэл биеэс нь хөлс хүртэл ялгардаг гэх нь бий. Энэ ч мөн тайлагдашгүй зүйлсийн нэг билээ.

Төвдийн дундаж өндөр нь 4,900 метр бөгөөд дэлхийн хамгийн өндөр бүс нутаг учир “Дэлхийн дээвэр” хэмээн нэрийддэг. Энэхүү дэлхийн дээвэр болсон улсад бас нэгэн хачирхалтай ёс байдаг ажээ. Энэ нь “Тэнгэрийн оршуулга” буюу ил оршуулга юм. Тэгш тал газаргүйн дээр өндөрлөг газар байрладаг учраас мөн хүндэтгэл үзүүлэн энэхүү ёслолыг үйлддэг байна. Манай Монголд ч гэсэн ил оршуулах ёс байсан ч эднийхээс бол тэс ондоо. Тэд нас барсан хүнийхээ хөл гарыг нь боогоод, хээр талд тавьж махчин шувууны хоол болгодог байна. Ингэхдээ тухайн цогцосноос үлдэгдэл үлдээхгүй бүрэн идүүлэхийн тулд зарим хэсгээр нь салгаж, хэрчиж тавьдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: СААК.MN
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа