ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, намын жагсаалтаар нэр дэвшигч Р.Лхагвадулам, Тунгалаг, ИЗНН-с Орхон аймагт нэр дэвшигч М.Батцоож, З.Алтанхуяг, нар тус аймгийн бичил, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөрт тусгагдсан
• Ажил эрхлэлтийг, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн баталгааны сан, хувийн тэтгэвэрийн сан байгуулах
• Бизнесийн орчныг эрүүл, ил тод, тунгалаг болгох, хүнд суртал, татварын болон бусад дарамтуудыг арилгах
зэрэг бодлогуудыг Эрдэнэтчүүд сайшааж, ИЗНН-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Тэд Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, Эрдэнэтэд 30 жил амьдарсан жудагтай, тулхтай улс төрч М.Батцоож, мөн зэсийн үйлдвэр байгуулахаар зоригтой зүтгэж байгаа залуу З.Алтанхуяг нарт саналаа өгөхөө хэлж байлаа.
Орхон аймагт урин дулаан цаг айлчлан ирж, бороо орж, зүлэг мод ногоорч байна. ИЗНН нь Монголын улс төрд мод тарьж, эрүүл, цэвэр агаар авч ирнэ гэдэгт итгэж олон иргэн энэхүү цэвэрхэн, хэлсэндээ үнэнч байдаг улс төрийн хүчинд амжилт хүсч байв.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй