БЗД-ийн 22-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч Ринзааны Булгамаа дүүргийнхээ иргэдтэй өдөр бүр уулзаж тэдний санал бодлыг сонсож, ажил амьдралтай танилцаж яваа. Тэрээр өөрийн дүүргийн амьдралыг хамгийн сайн мэдэх хүний хувьд залуучууд, настан буурлуудтайгаа уулзаж тэдний үнэтэй саналуудыг тэмдэглэн авч байна. Өнөөдөр буюу 2012 оны 6 сарын 18-нд нэр дэвшигч Булгамаа ургахын улаан нарнаар эртлэн босож 16-р хорооны иргэд сонгогчидтой өглөөг угтлаа.
Нэр дэвшигч Булгамаа нь өөрөө боловсролын салбарын төлөөлөл, багш хүн болоод ч тэр үү оюутан залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн авч санал хүсэлтээ илэрхийлж, амжилт хүсэж байна. Тухайлбал өнөөдөр Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч, оюутнуудтай уулзалт зохион байгууллаа. Улзалтын үеэр оюутнууд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 70 мянган төгрөгийн хуулийн төсөлд ажиллаж, оюутнуудыг сар бүр тэтгэлэгтээ болгох үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж чин сэтгэлийн талархлын үгтэй өргөмжлөл гардууллаа. Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хоёр том дүүргийн нэг юм.
Тйим ч болохоор энэ дүүрэгт шийдвэрлэх ёстой олон асуудал байдаг. Энэ бүгдэд нэр дэвшигч Булгамаа иргэн хүнийхээ хувьд энэ дүүрэгтээ ажиллаж амьдардаг хүний хувьд санаа зовниж явдагаа хэлж байсан юм. Тэрээр өнөөдөр 15 цагаас хойш Баянзүрх дүүргийн Гачуурт, Улиастай Хужирбулангийн иргэдтэй уулзахаар төлөвлөөд байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй