Сонгуулийн шуурга дэгдсэн энэ үед сенсаацигүй өдөр гэж нэг ч алга. Улстөрийг тэр дундаа эрх баригч АН-аа муухай харагдуулж байна гэгдэж нэгжлэг хийлгүүлэн дуулиан эзэн болоод байсан Х.Баттулга гишүүн олимпийн аварга дүү Н.Түвшинбаяраа гишүүн болгохоор шийджээ. Тодруулбал “Женко” Баттулга намынхандаа Баянхонгорын гурван тойрогт гурвууланд нь АН-ын нэр дэвшигчийг ялуулж гаргаж ирнэ гэж амласан гэнэ.
Энэ амандаа хүрч, Баянхонгорт нэг суудал авахын тулд олимпийн алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаярыг “чирч” очжээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөнгөж саяхан өөрийн цахим хуудаснаа “Баянхонгор аймгийн ардчилсан намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бид гурвыг 100хувийн саналаар сонголоо… Баянхонгорын анхны бага олимпоос эхэлж авч байсан амжилтын мэдрэмж дахин мэдрэгдлээ. Баянхонгорчууддаа баярлалаа… Найдварыг тань алдахгүй ээ. Хамтын хүч Амжилт” гэж бичжээ. Н.Түвшинбаяр аварга хувьд сонгуульд нэр дэвших нь ийнхүү нэгэнт тодорхой болсон бөгөөд сонгуультай зэрэгцээд олимп болох тул мань хүн сурталчилгаагаа ч хийж, бэлтгэлээ ч базаагаад энэ зун амьсгаа дээгүүр явах нь ээ.
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ