Дэлхийн стандартад нийцсэн гэх "Гранд Мед" эмнэлэгт өнгөрсөн долоо хоногт 27 настай эмэгтэй нурууны жижиг хагалгаанд орохоор зорин ирээд харамсалтайгаар амиа алджээ. Тус эмэгтэйн амиа алдсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Талийгаачийн ар гэрийхний хэлж байгаагаар бол "Гранд Мед" эмнэлэгийн эмч нар өвчтөнд үзлэг, шинжилгээ хийсний дүнд 92 хувийн баталгаа өгөөд, эрсдэлийн үнэлгээ 5 байдагаас 2 хувийн эрсдэлтэй гэж хэлээд хагалгаанд оруулж болно яаралтай хагалгалгаанд орох шаардлагатай гэж хэлээд хагалгаанд оруулсан байна.
Гэтэл хагалгаа дуусаад үдаагүй байтал хагалгаанаас гарч ирсэн эмч нар бид хагалгаа хийгээгүй өвчтөн нойрсуулах эмнээс иракц өгч ямар нэгэн байдлаар өвчтөний зүрх зогссон уушги ажиллагаагүй болсон учраас ойр дотны уулзуулах хүн байвал уулзуул гэж хэлсэн. Өмнө нь болохоор хагалгаа дууссан төлбөр мөнгөө тушаа гэснээс өөр өвчтөний биеийн байдлын талаар ямар нэгэн зүйл урьдчилж хэлээгүй гэлээ. Талийгаачийн ар гэрийхний бидэнд өгсөн ярилцлагын бичлэгийг эхээр нь хүргэж байна.
Талийгаач эмэгтэй бага насны хоёр хүүхэдтэй байжээ. Харин "Гранд Мед" эмнэлэгийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй энэ хэрэг дээр Шүүх эмнэлэг, цагдаагийн газар, шинжээч нарын бүрэлдэхүүн хэргийн газар ажиллаж, хуулийн дагуу бүх ажиллагааг хийсэн бөгөөд удахгүй шүүх эмнэлэгийн эцсийн дүгнэлт гарахаар албан ёсоор мэдээлнэ гэлээ.
ЭХ СУРВАЛЖ: АGSHIN.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ