Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийг дэмжсэн оновчтой, цогц шинэтогтолцоог нэвтрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч, боловсрохэрхийг хангахын төлөө ажиллана. Бодит байдал: 2010 оны Хүн ам орон сууцны тооллогоор хөгжлийнбэрхшээлтэй 108.1 мянган хүн байгаа нь суурин хүн амын 4.1 хувийг эзэлжбайна. Үүнээс харвал 0-14 насны 9461, 15-19 насны 6390 хөгжлийнбэрхшээлтэй хүүхэд залуучууд байна. Гэхдээ Монголын хөгжлийнбэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны 2008 ондхийсэн судалгаагаар 32516 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэжээ. Одоогоор Улаанбаатар хотод тусгай сургалтай 6 сургуулийн 4 нь оюуныбэрхшээлтэй, 2 нь сонсголын болон харааны харааны бэрхшээлтэйхүүхдүүдэд тусгай хөтөлбөрийн дагуу сургалт явуулдаг. 1990 оноос хойшхөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулахбодлого нэвтрүүлсэн хэдий ч хэрэгжүүлэх тогтолцоо, төсөв, боловсон33 хүчин байхгүйгээс дунд,ахлах ангиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийндөнгөж 15 % нь хамрагдаж бусад нь сургууль завсарддаг байна. Хөгжлийнбэрхшээлтэй хүүхэдтэй айлын хүн бүр хөдөлмөрлөх боломжгүйгээс/хүүхдээ харах/ тэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний ба орлогынхомсдолд орж байна. Баримт. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 гаруй хувь нь бага насандаасургуульд суралцдаг боловч анги дэвших тутам энэ үзүүлэлт14 хувьболтлоо буурдаг бөгөөд 60 гаруй хувь нь орлогын эх үүсвэргүй, нэн ядууөрхөд амьдардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний зовлонбэршээл, тулгамдсан асуудлыг шийдэх талаар санал бодлыг нь сонсохявцад ХБИ-д зориулсан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллынцоо шинэ тогтолцоог нэвтрүүлэх шаардлага байгааг бид ойлгосон юм. - ХБИ-ийн асуудал хариуцсан төрийн байгууллага/нэгжийг байгуулна. ХБИ-ийн хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд нийгмийн хамгаалал, халамж, эрүүл мэнд, боловсрол,зам тээвэр барилга, дэд бүтэц зэрэг олонсалбарын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд ХБИ-ийн эрхийг хамгаалдаг, хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмждэг мэдээлэл зөвлөлгөө өгдөг төрийнбайгууллага зайлшгүй үгүйлэгдэж байна. - Төрөлхийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 25 нас хүртэл нь нийгмийнхаламж, боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээнд цогцоор нь жигд, тогтмол хамруулах зорилгоор “ХАЛАМЖ 0-25” гэсэн хөтөлбөрийгболовсруулж, хэрэгжүүлнэ.- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг нийгэмд хүргэх, хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хамтын ажиллагааг дэмжихзорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтыг 2 жил тутамзохион байгуулна.- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалж дэмждэг ТББ, эцэг эхчүүдийнхолбоодод төсвөөс дэмжлэг үзүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжилтийгхангаж ажиллана.- Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг (ХБХ) бүртгэх үйл ажиллагааг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын шугамааргүйцэтгэж, тогтмол шинэчлэгдэх мэдээллийн сан байгуулна.- 0-5 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт дэмжлэгийнхөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.- Тусгай сургуулиудын тоог нэмэгдүүлж, бүсийн төвүүдэд тусгай сургуульшинээр байгуулна. 34 - ИЗНН хөгжлийн бэрхшээлтэй ч хөгжлийн тэмүүлэлтэй иргэдэд зориулж“Тэмүүлэл” зээлийн сан байгуулж, мэдлэг ажил эрхлэлтийг дэмжсэн бодлогохэрэгжүүлнэ. - Сэтгэл зүй, нөхөн сэргээлт, хэл засал болон хөгжлийн сургалтын төвүүдийгУлаанбаатар хотын дүүрэг болон аймаг бүрт байгуулна. Энэ чиглэлийнхувийн хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжинэ. - Нийтийн унаа, нүхэн гарц, зам зэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстзориулсан стандартыг хангахуйц, тэдэнд таатай байхаар өөрчилнө. - Тусгай хэрэгцээний боловсролын багш нар, сэргээн засал болон хэл заслынмэргэжилтнүүд, сэтгэл зүйч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдтэйажиллах боловсон хүчнийг дотоод болон гадаадын сургуулиудад бэлтгэххөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав