Баянгол дүүргийн Засаг дарга одоо УИХ-ын 25-р тойрогт нэр дэвшээд байгаа Л.Амгалан манай нэрт зохиолч С.Буяннэмэхийн зээ охин гэнэ. Анх сэхээтэн гэдэг ойлголтыг бий болгосон хүмүүсийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн оролцоогүй үйл хэрэг бараг байхгүй гэхэд болно. Сүхбаатар тэргүүтэй хувьсгалын анхны долоод орж яригддаггүй ч гэсэн тэдний дэргэд явж, үг яриа, үүрэг даалгаврыг биелүүлж, хувьсгалын их хэрэгт амь хайргүй зүтгэсэн юм. С.Буяннэмэх шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, зохиолчдын байгууллагыг үндэслэгч, шинэ цагийн сонин сэтгүүлзүйг үндэслэгч, утга зохиолын онолыг үндэслэгч гээд нийгмийн асар их идэвх, зохион байгуулагч авъяасаар их Д.Нацагдоржоос ч илүү үүрэг гүйцэтгэсэн байдаг.
1924 онд Залуучуудын эвлэлийн дарга С.Буяннэмэх коминтернийн Элбэгдорж Ренчиногийн хатгалга, гүтгэлгээр Данзантан буюу баруунтны хэрэгт гүтгэгдэж, хорь гаруйхан насандаа гэрийн хорионд сууж, цаазаар авах ялыг сонсож явжээ. Нам, улсын их бага хурлууд, сонин сэтгүүлийн ажил, урлаг соёлын ажил, наадам цэнгээн, үзэсгэлэн яармагийн ажил, урлаг утга зохиолын ажил гээд бүх ажил Буяннэмэхгүй болж байсангүй. Ийм өвөөтэй, ураг удам угсаатай “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэгчээр Л.Амгалан дарга өөрийн өндөр өвгөөсөө удирдан зохион байгуулах, сэдэж санаачлах улс төрийн авьяасыг нь өвлөж авсан бололтой. Тиймээс ч С.Буяннэмэхийн нэрэмжит номын өргөө байгуулж, хүүхэд залуучуудын оюуны цэнгүүний гол газар болжээ. Хог хог л гэж шогшиж явдаг дарга нар ном ном гэж ярих цаг үе ирж....Дүүргүүдийн түүхэнд номын сан өргөө байгуулсан дарга Л. Амгалангаас өөр гарсангүй.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй