Дуучин Quiza-гийн санаачлан байгуулсан “New UB” клуб өчигдөр спорт машин, мотоциклаар залуусын “ид хав”-ийг гайхууллаа. Quiza-г рок попынхон “юм үзсэн”, “гадаад дотоодод галуу шувууны мах идсэн”, “сийрэг толгойтой” гэдэг. Дөрвөн жилийн өмнө залуусыг уриалан “New UB” клубээ байгуулж байхдаа хотын соёлыг залууст төлөвшүүлэх зорилготой хэмээн ярьж байсан. Тэгвэл тэрээр сонгуулийн үеэр “сэргэлэнтэн”, улс төрийн намуудаас “мөнгө босгох” ажил зохион байгуулан хотын залуусыг цуглуулан спорт машин парад зохион байгуулж хотын төв – Өргөө кино театр – Зайсан Толгой – 13 дугаар хороолол гэсэн маршрутаар нийт 20 гаруй спорт машин, 15 мотоцикл оролцлоо.
“UB never sleep”, “I love smile & UB”, “My UB гоё хот” гэсэн уриалгыг гаргасан тус арга хэмжээнд залуус ч идэвхтэй оролцон энэ нь нэг ёсондоо хотдоо хайртай залуусын томоохон цугларалт, арга хэмжээ болсон юм.
Монгол залуучууд үнэхээр загварлаг машин унацгаах болж. Эдгээр машинууд ч гэсэн хотын маань өнгө үзэмжинд хувь нэмэр оруулж байгаа.
Арга хэмжээний үеийн зургаас сонирхуулъя.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй