“МАХН-МҮАН-Шудрага ёс” эвсэлээс УИХ-ын 21-р тойрогт нэр дэвшигч Х.Амарсайхан, Л.Жамбалжав, НИТХ-ын 3-р тойрогт нэр дэвшигч С.Баттулга нар өчигдөр Хан-Уул дүүргийн 1, 2, 3-р хорооны иргэдтэй уулзлаа. Энэ үеэр иргэд сонгогчид “Шудрага ёс” эвсэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, ирэх сонгуульд ялалт байгуулахыг хүсэн ерөөж, эх орондоо шудрага ёс, шудрага төр тогтоохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Нэр дэвшигчдийн хувьд иргэд сонгогчдод намын мөрийн хөтөлбөр болон өөрсдийн ажил мэргэжлийг товч танилцуулаад “Монгол төрөө олигархиудаас салгаж, эх орондоо сайхан амьдрах, баялагтаа эзэн байх цаг хэдийнэ болсон. Тиймээс иргэд та бүхний санал эх орны ирээдүйг тодорхойлно. Монголчууд өнөөдөр газар доорхи баялагаа гадныханд алдчихаад, газар дээрх хогоо өөрсөө ухаж амьдарч байна. Энэ шудрага бус, эмгэнэлтэй байдлыг халах түүхэн сонголт бидний өмнө ирээд байна. Тиймээс ард түмэн та бүхэн минь мэргэн сонголт хийгээрэй. Шудрага ёс, сайхан амьдралын төлөө хамтдаа тэмцэх цаг ирлээ” хэмээн мэдэгдсэн юм.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу