ИЗНН-аас УИХ-ын болон НИТХуралд Хан-Уул дүүргийн 21 дүгээрт тойрогт нэр дэвшигчид өчигдөр буюу 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд сонгуулийн нээлтийн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус арга хэмжээний үеэр УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Ринзааны Булгамаа намынхаа сэтгэл, зорилго нэгт гишүүдийг дэмжихээр хүрэлцэн иржээ. Нээлтийн үйл ажиллагаанд ИЗНН-ын дарга С.Оюун, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, ИЗНН-ын ахмадын зөвлөлийн дарга Л.Юлжинсэнгэ, ИЗНН-ын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Ч.Энхтуяа болон ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, УИХ-ын 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Э.Сугар нар оролцож Нисэхийн Спорт цогцолбороос Сүхбаатрын талбай хүртэл “Эрүүл чийрэг иргэн” хөдөлгөөний хүрээнд унадаг дугуйгаар аяллаа.
Хөдөлгөөн бол эрүүл чийрэг байхын гол үндэс болохын хувьд хүүхэд залуучууд , ИЗНН-ын томоохон зүтгэлтнүүд, төлөөлөгчид, нэр дэвшигчидтэй хамт нэгэн өдрийг ийнхүү өнгөрүүллээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй