Ц.Анандбазарын хэргийг прокурорт шилжүүлэв


“Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүний мөрдөн байцаалт дуусч прокурорын байгууллагад хэргийг шилжүүлсэн байна.
Ц.Анандбазарын хэргийг прокурорт шилжүүлсэнтэй холбогдуулан түүнийг үргэлжлүүлэн хоёр сараар хорих шийдвэр гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөрдөн байцаалтын явцад тэрээр гэм буруутай болох нь баримтаар нотлогдсон хэмээн мэдээллээ.