Үргэлж сенсацилж байдаг хатагтай Ганбууш Тайланд орныг зорин жинхэнэ утгаараа эмэгтэй болоод эх орондоо ирлээ. Тэрээр тус улсад хоёр сар орчим байх хугацаандаа хүйс солилуулах хагалгаанд оржээ. Өртөг өндөртэй уг хагалгаанд орсон “төгс эмэгтэй” маань эх орондоо ирээд их л сэтгэл хангалуун байгаа гэсэн. Бүр иргэний үнэмлэхний нэрээ хүртэл өөрчилнө гэнэ. Тэрээр Ганболд гэдэг нэртэй. Өөртөө ямар нэр өгөхийг нь хэн ч мэдэхгүй байгаа. Санал болгох нэр байвал уншигчид та бүхэнд манай сайтын коммент хэсэг нээлттэй.
Нэрээ солихоос гадна бас нэгэн мэдээ нь Ганбууш хатагтай удахгүй “Перфект” эмнэлгийн “алдарт” Оюун эмчээр хөх хийлгэн, нүүрэндээ алтан утас татуулсныхаа хариуд тус эмнэлгийн нүүр царай болох ажээ.
Юуны өмнө түүнд хүсэл зорилгоо биелүүлэн, дайчин, зоригтой байж, жинхэнэ утгаар эмэгтэй хүн болсонд нь баяр хүргэе!!! Түүний дараа дараагийн сенсаци нь юу байх бол? Чих тавьж л байя.
Зургаан сум шар усны үерийн маш их эрсдэлтэй байна
Авлигын болон мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ