Хан-Уулчууд Лу.Болдод дахин хууртах нь өнгөрсөн.


Лувсанвандангийн гэх сайхан тодотголтой улс төрд хөл тавьсан хөрөнгөтөн бол “Бодь”- ийн Болд. Сайн эцгийнхээ нэрээр имиж хийж улс төрийн босгоор саадгүй давж зөөлөн сэнтийд заларч, сайд хүртэл болоод амжсан. Түүнийг өнгөрсөн сонгуулиар Хан-Уул дүүргийг сонгон асар  майхан дэрвүүлэн сурталчилгаа хийж, орсон гарсан болгонд мөнгө тарааж сайхан амлалтуудыг ар араас нь илгээж, инээд алдан нахилзаж байхад Хан-Уулыхан чухамхүү  боловсрол мэдлэгтэй сайн хүний хүү ирлээ хэмээн баясаж, дуу нэгтэйгээр түүнийг дэмжиж байсан билээ. Гэвч сайхан амлалт, соёлтой зан хоёр Лу.Болд гэх эрхэм УИХ-д сонгогдсон гэх мэдээтэй зэрэгцээд л салхинд хийсч одсон. Нэг үгээр хэлвэл гишүүн болмогцоо сонгогчдоо мартаж, нүүр буруулах болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Лу.Болд гишүүний зүгээс тойрогтоо хийсэн ажил гээд байх юм байхгүй.  Дээрээс нь өөрөө гэгээн дүрээ харуулсан удаа ч байхгүй гээд хэлчихэд болно.

Мандсан гишүүний мартагдсан тойрог болон үлдсэн. Харин тэрээр шинэ жилээс эхлэн өнөө  муу хэдэн сонгогчиддоо хачин хайртай болж “ Та бүхэн маань сайн сууж байсан уу” гэсээр эргэн ирсэн. Мэдээж энэ нь одоо болж буй сонгуулийг угтсан сайхан загналт байсан нь тодорхой. Тойргоо авч нэрээ дэвшүүлсэн Лу.Болдтон хайр халамжаа дахин эхлүүлэхтэйгээ зэрэгцүүлэн 600,000 төрөг хороон дарга нараар дамжуулан иргэдэд тарааж, намдаа элсүүлэн сурталчилгааны ажилтан  болгон бүртгэн авч байгаа.

Тойргоо мартан томорч явахдаа эрхэм гишүүн маань сандал суудалтайгаа зууралдаж, ажлыг нь авсан Ж.Энхбаяр сайдыг “ Төрийн нууц задруулсан” гэж буруушаагчдын эгнээнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэн ноширсон. Түүнийхээ дараа намын дарга Н.Алтанхуягтайгаа сүжирч байгаад ухаалаг үнэмлэхний учрыг олсон. Гэвч өнөөдөр бид ухаалаг үнэмлэхээрээ сонгууль өгөх нь битгийхэл барааг нь  ч  харалгүй суугаа. “Бодь”-ийн  Болдын хийж байгаа ажил нэг иймэрхүү маягтайгаар л үр дүнгээ өгдөг. Харин тэрээр сайхан ярьж сармайтал сэнхрүүлэгчдийн эгнээнд л дээгүүр байрт орохоор болсон.

Ямартай ч энэ удаагийн сонгуульд Лу.Болд гэх ам ажил хоёр нь  алд дэлэм зөрдөг хүнийг дахин сонгохгүй гэдгээ  Хан-Уулчууд шийдэцгээсэн байна лээ. Мэдээж тэдэнд ядаж л хогноос нь салгаж, хотын соёлыг дэлэгрүүлж, санаа тавьж сайн муугаа ярилцчихдаг сэтгэлтэй хүн хэрэгтэй.