Монголын цахим ертөнцөд цоо шинэ өнгө төрхэйгээр гарч ирж буй www.paparatsi.mn сайтын хамгийн ил тод, нээлттэй, чөлөөтэй, олон нийтийн санаа бодлыг харуулсан “САНАЛ АСУУЛГА” контентын “Өнөөгийн Монголын телевизүүдийн шилдгийн шилдэг эрэгтэй хөтлөгч хэн нь вэ?” санал асуулга дөрвөн долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргалаа.
Санал асуулгад нийт 1120 хүн оролцсон бөгөөд хамгийн өндөр саналыг “Танайд Хоноё” нэвтрүүлгээ олонд танигдсан, сэтгүүлч Г.Алтантүрүү 28.21%-ийн саналыг авч тэргүүлсэн бол Боловсрол Суваг ТВ-ийн хөтлөгч Г.Нямбаяр 24.64%-ийн саналаар 2 дугаар байрт орон, 23.84%-ийн саналаар Royal HD телевизийн хөтлөгч Н.Мөнхдандар 3 дугаар байрт, UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга 21.52%-ийн саналаар 4 дүгээр байрт харин 1.79%-иар NTV телевизийн хөтлөгч Б.Тэнгис удааллаа.
Ийнхүү хамгийн олон санал авч өнөөгийн Монголын телевизүүдийн эрэгтэй “ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХӨТЛӨГЧ”-өөр тодорсон сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүүд баяр хүргэе.
Санал асуулгад өрсөлдсөн нийт хөтлөгч залуустаа баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Түүнчлэн идэвхтэйгээр саналаа өгсөн нийт хэрэглэгчиддээ баярлалаа.
Та бүхний буюу олон нийтийн шүүлт хамгийн үнэн бодит билээ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу