МАН-ын бүлгийн хуралдааны дараа МАХН-ынхан II эмнэлэгийн гадна цугласан. Гэвч цагдаа нар үүргээ “сайн” биелүүлж, хэнийг ч оруулахгүй, гаргахгүй байлаа. Тиймээс МАХН-ын гишүүд дэмжигчид эргэн намын байранд ирлээ. Тэд намынхаа даргын биеийн байдалд сэтгэл чилээн сууж байсан юм. Бид яг 03:10 цагт Н.Энхбаярын хүү Э.Батшугартай холбогдлоо. Тэрбээр: “Нэг цагийн үед ярихад эмч нь бие тааруу гэсэн. Ямар ч байсан би болон намын гишүүд дэмжигчид аавыг сахих II эмнэлэг дээр гэж очсон. Нэг цагт өмгөөлөгч нь уулзах гэсэн ч аав болон бусад өвчтөнүүд амарч байна гэсэн шалтгаанаар уулзуулаагүй. Эмчтэй нь уулзаж чадаагүй ч утсаар ярьсан. Бие нь байдал нь дордсон зүрхний цохилт нь маш бүдэг, удааширсан байна. Даралт 160 хүрсэн. Спортлог хүн болохоор даралт нь ингэж хэлбэлздэггүй.Аавын даралт 160 хүрнэ гэдэг нь даралт ихэссэн байна гэсэн үг.Шийдвэр гаргах түвшний хүмүүсийг нь ямар нэгэн шийдвэрт хүрнэ гэдэг найдаж байна. Нэг хүний аминд ингэж хариуцлагагүй хандаж болмооргүй байна. Энэ бол Монгол хүний амь. Шийдвэр гаргах түвшний хүмүүс тодорхой хэмжээнд зөв, шударга шийд гаргаасай гэж хүсэж байна.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна