“Мөрөөдлийн Хөлөг Онгоц”, “Хайрын Эрэлд”, “Цагдаагийн тангараг”, “Гаадаа Мээрийн”, “Секс эрх чөлөө” зэрэг кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Р.Анхням өнөөдөр СТА боллоо. Тэрээр жүжигчний мэргэжлээрээ нийт 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд тайз дэлгэцийн олон тооны бүтээлүүдэд тогложээ. Жүжигчин Р.Анхням Хятадын уран сайхны олон ангит түүхэн кинонд тоглож Монгол жүжигчдийн ур чадварыг урд хөршид гайхуулаад авсан. Түүнчлэн 2000 оны дундуур бүтээгдсэн “Үнсэлт” хэмээх эротик кинонд гол дүрийг бүтээж байсан билээ. Сүүлийн үед “3 өдөр, 2 шөнө”, “Надтай гэрлээч”, “Секс эрх чөлөө” зэрэг кинонд эротик чиглэлийн дүрүүдийг чадварлаг бүтээсэн, энэ талаараа “дагнасан” гэж хэлж болохоор авьяаслаг, залуу уран бүтээлч юм. Ийнхүү жүжигчин Р.Анхнямын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн СТА цолоор шагнаж урамшууллаа.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа