Хятад ажилчид монгол залуугийн аминд хүрчээ


Өмнөговь аймгийн нутагт хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Нутгийн иргэдийн ярьснаар тус аймгийн Цогтцэций сумын нутагт уурхайд ажиллаж байсан хятад ажилчид өчигдөр монгол залуугийн аминд хүрлээ. Талийгаач 25-30 насны эрэгтэй хүн байжээ. Гэмт хэрэг үйлдсэн хятадууд хэргийн газраас зугтаж, хил давахыг санаархсан аж. Сэжигтнүүд хохирогчийг хүнд даацын автомашинаар дайрч хөнөөсөн гэнэ. Уг хэргийн мөреер аймгийн цагдаагийнхан мөшгиж сэжигтнүүдийг цаг алдалгүй баривчилсан байна. Энэ хэргийн талаар аймгийн Цагдаагийн хэлтсээс тодруулахад тодорхой мэдээлэл өгсөнгүй. Учир нь хэргийг шалгаж байгаа учраас өмнө нь мэдээлэл өгөх боломжгүйг учирласан юм. Хэд хоногийн өмнө л Өмнийн цэнхэр говь хятадын эзэмшилд очих нь гэсэн яриа дэгдсэн. Олны үг ортой бололтой. Газар нутгийг нь эзлээд зогсохгүй иргэдийнх нь амь насыг гэгээн цагаан өдрөөр хөнөөж эхэллээ гэсэн айдас нутгийн иргэдэд хургав. Үргэлжлүүлэн унших