Бүсгүй хүний сэтгэлийг эзэмдэг арга гэдэг цаг үе, үндэс угсаа, соёл, газар зүйн байрлал гээд олон зүйлээс хамаарахын сацуу цаг үеээ дагаад тасралтгүй өөрчлөгдөж байдаг.
Бидний хувьд цэцгийн баглаа, намуухан аятайхан хөгжимтэй газар суухгүйгээр бүсгүй хүнияй сэтгэлийг татна гэдэг хэцүү. Гэвч дээр хэлсэнчлэн соёлын ялгаа гэж их байна аа.
Агуйн соёлын үед бүсгүйгээ үсдээд зодоод чирээд явдаг байсан гэх. Харин орчин үед Өмнөд Этиопид амьдардаг Сурма омгийн эрчүүд сэтгэлд таалагдсан бүсгүйг өөрийн болгохын тулд саваа мод ашиглан аймшигтай тулаан хийдэг.
Дундад зуунд төмөр хуяг агсан хүлэг морь унасан баатрууд тулдаг байсантай адил. Манайхан ирүүл тулаан гэдэг дээ. Яагаав вээ “Цогт тайж” кинон дээр “Янаг дэмий гэж үү” гэдэг сонгодог үгний өмнө гардаг хэсгийг санаж байгаа байлгүй.
Сума овгийн эрчүүд ийнхүү үзүүрийг нь хурцалсан модоор тулалдах үед амиа алдах, хүнд шарх авах нь энгийн үзэгдэл гэнэ.
Сайхан бүсгүйн төлөөх тулаанд орохын өмнө эрчүүд тус бүртээ хоёр литр орчим халуун цус ууж мансуурч байгаад үзэж тардаг юм байх.
Донге нэртэй энэ ирүүл тулаанд ялсан эрэгтэй харинд омгийн бүсгүйчүүд дотроос хүссэнээ сонгон авч эхнэрээ болгоно. Цаадуул нь ч нэг их татгалзаад, маяглаад байдаггүй гэдэгт мөрийцсөн ч бэлэн.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ