Дөнгөж төрсөн бяцхан охины гэдсэн дээр бас нэг толгой байсныг энэтхэгийн эмч нар 90 минутын турш ажиллаж байж амжилттай авсан байна. 2014 оны тавдугаар сарын 13-нд энэтхэгийн нэгэн эмнэлэгт 23 настай Амлеки Баирвы гэгч эмэгтэй охин төрүүлсэн нь ургийн маш ховор гажиг болох дутуу бойжсон ихрийнх нь толгой гэдсэн дээр нь ургасан байлаа. 
Охиныг тэр оройд нь Жайпур хотын эмнэлэгт хүргэсэн ч яг тэр үед охины бие муудаж эмч нарыг сандаргасан байна. Ингээд охины биеийг хэвийн болохыг хүлээж байгаад энэ сарын 26-нд мэс засал хийж, тэр нь 90 минут үргэлжилжээ.
“Энэ бол дутуу хөгжсөн нэг ураг нөгөөгийнхөө бие дээр төлжсөн маш ховор гажиг” гэж хүүхдийн мэс засалч Четан Шарма хэлсэн байна. Ийм мэс засал хийхэд юун түрүү илүү толгойг салгаж авах, дараа нь тэр хэсгийн арьсыг нөхөх гээд маш нарийн ажил. Арьс нөхөх ажлыг бас шууд хийхгүй. Сарын дараа дахин мэс засал хийнэ. Ингэж байж энэ охин эрүүл хүн болно” гэж тэр хэлж байна. 
Илүү “толгой”-ноосоо салсан охин одоо эмч нарын хяналтад хэвийн байгаа гэнэ.
Охины эцэг 29 настай Рамжилал Баирва “Бурхан минь би энэ эмч нарт баярласнаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Одоогоор охиноо гар дээрээ аваагүй байгаа ч гэсэн цаашид тэврэх боломжтой болсон нь их аз. Тэр бол хамгийн хөөрхөн охин” гэж ярьжээ. 
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ