
Сиднейн оршин суугч Рене Янг гэх эмэгтэй сиамын ихэр охин төрүүлж Итгэл, Найдвар хэмээн нэрлэсэн байна.
Ихрүүд мэргэжлийнхний хэллэгээр дипрозоп хэмээх маш ховор тохиолдох төрөлхийн эмгэгтэй төржээ. Өөрөөр хэлбэл тэд нэг биетэй ч хоёр тархи, бас нүүртэй.
Рене Янг болон түүний нөхөр Саймон Хоуи нар өөрийнхөө охидыг ийм эмгэгтэй гэдгийг ураг байхад нь мэджээ.
Тийм учраас охидоо Итгэл, Найдвар хэмээн нэрлэсэн байна.
Охид төрөх хугацаанаасаа зургаан долоо хоногийн өмнө мэндэлжээ.
Эмч нар тэдний ээжийг яаралтай үр хөндүүлэхийг хүссэн ч тэрээр татгалзсан байна.
Хэдийгээр охид төрөнгүүтээ өөрөөрөө амьсгалж чадахгүй байсанд амьсгалын аппаратанд маш амархан дасчээ.
"Би бурхнаас үр хүүхэдтэй минь хамт байхаар олгож байгаа хугацаа бүрийг ашиглахыг хүсч байна. Охидынхоо дэргэдээс холдохыг хүсэхгүй байна" хэмээн Рене Янг ярьсан байна.
Одоогоор охидын биеийн байдал хэвийн байгаад ээж нь сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлжээ.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ