Тэрээр Кончита Вурст дуу хоолой, эмэгтэй хүн шиг хувцасласан байдал, нүүр будалт зэргээрээ бусад оролцогчдоос ялгарч байгаагаасаа гадна нүүрэн дээрх өтгөн сахлаараа машид онцгой харагддаг бөгөөд түүний жинхэнэ нэрийг Томас Нойвирт /Tom Neuwirth/ гэдэг. 24 настай Том Ньюуирт анх 2006 онд авьяастны шоунд оролцож, олны анхаарлыг татаж байсан ч 2011 оныг хүртэл чимээгүй байж байгаад хоёр жилийн өмнө шинэ дүр төрхтэйгээр, Кончита Вурст нэртэйгээр дахин гарч ирсэн байна.
Тэрбээр өмнө нь Томас Нойвирт хэмээх эрэгтэй хүн байсан агаад хүйс солиулах мэс засал хийлгэж эмэгтэй хүн болсон юм. Гэсэн ч түүний хууз сахал үлдсэнээр “сахалтай эмэгтэй” гэгдэх болсон. Кончита Вурст Томас Нойвирт байхдаа “Jetzt Anders” хэмээх хөвгүүдийн хамтлагт дуулдаг байсан агаад эмэгтэйлэг гэгддэг байжээ.

Европын дуу хөгжмийн хамгийн том наадам “Eurоvision”-д түрүүлж олны танил болсон Австрийн дуучин Кончита Вурст урьд нь ийм залуу байжээ.