Гэрэл зурагчин Ли Жеффриес өөрийгөө хүний нүүр, царай, төрхийн ангууч хэмээн нэрийджээ. Түүний гэрэл зурагт гэр оронгүй тэнүүлч, хар тамхинд донтогч, ядуусын царай тэдний нүүрэн дэх зовлон гуниг, гүн үрчлээ нь буудаг. Түүний хамгийн сүүлийн төсөлд Маяами, Флорида хотын борчуудын хорооллын иргэд хамрагдсан байна. Тэр дундаа хаягдсан гаражид амьдардаг порно од асан Марго Стевенс түүнтэй хамт амьдардаг таван хар тамхинд донтогч эмэгтэйн гэрэл зураг түүнд олон нийтэд нэгийг бодогдуулна гэж итгэж байгаа гэнэ. Хүний амьдрал залуу цаг мөнх бус учир зөв цагтаа зөв амьдралаар амьдрахын чухлыг тэрээр Маргогийн зургаар харуулахыг зорьжээ. Марго 1990 оны үед насанд хүрэгсдийн киноны жинхэнэ од байсан ба хангалттай их мөнгө олж дээд зэргийн тансаг амьдралаар амьдардаг байж. Тэр өдгөө хэд гуравхан төгрөгөөр биеэ үнэлэн олсон мөнгөөрөө өөртөө болон бусад таван эмэгтэйд хар тамхи авахад зориулдаг байна. Залуу цагийн гоо үзэсгэлэнгээ ашиглаж амар хялбар аргаар мөнгө олохоор клубуудэд тайчдаг байсан тэрээр сүүлдээ порно кинонд тоглох болсон юм. Гэрэл зурагчин Ли Жеффриес Маргог одоо нохойноос дор амьдарч байгааг хэлээд “Би түүнийг шүүх гэсэнгүй. Харин түүний замаар амьдрагсадад сургамж болоосой л гэж хүсч байна ” гэжээ. Авсан гэрэл зургуудыг дуудлага худалдаанд оруулж орлогыг ядуурлыг эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм. Эх сурвалж: www.polit.mn












NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа