АНУ-ын Айово мужийн Чарити Пирс 347 кг жинтэй. Түүнийг дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ .
Тэрбээр “Амьд үлдэх цорын ганц боломж бол реалити шоунд оролцох” гэж мэдэгдлээ. Харин эмч нар “Ядаж 226 кг хүртэл турсны дараа ходоодны бандаж хийнэ” гэж амлажээ.
Чарити Пирс бараг явж чадахгүй, гэрээсээ ч гардаггүй. Уг нь “TLC” телевиз болон өөр мужийн нэгэн эмнэлэг 38 настай Чаритид тусална гэж амлажээ. Харин өөр муж руу явахын тулд машинд багтах хэрэгтэй байдаг. Харин Чарити Пирс лимфедем гэдэг өвчний улмаас зүүн хөл нь маш том хавдартай тул жирийн машинд орж багтахгүй.
Одоо Чарити хувийн түргэн тусламжаар Техас руу явахын тулд 5000 доллар цуглуулж байна. Тэрбээр “Техасын эмч нар 280 кг-аас дээш жинтэй хүмүүсийг ч эмчлэхэд бэлэн байдаг, тэд миний ганц найдвар. Мөн би ганц бие ээж, хөгжлийн бэрхшээлтэй. Иймээс өөрөөс өөр хэнд ч найдах арга алга” гэж ярьжээ.
Охиноо өсч том болж байгааг харахын тулд, бас 22-той найз залуу Тони Сауертэй гэрлэхийн тулд жингээ хасахыг хүсдэг талаар Чарити өгүүлэв. “Би гэртээ биш сүмд очиж хуримлахаар шийдсэн. Би хуримын даашинзаа өмсч, ковбой гутал, малгайгаар гоёж, бүхэл шөнөжингөө бүжиглэнэ” гэж дэлхийн хамгийн тарган бүсгүй мөрөөдлөө ярив.
Чарити Пирс төрөлхийн махлаг байсан ба 2001 онд шатаас унаснаас үүдэн тунгалагийн системийг гэмтээж, хавдар үүсгэдэг лимфедемаар өвчилжээ. Үүний дараа түүний байдал улам хүндэрсэн аж.
Пирс анх 2012 онд реалити шоуны эмч нарт хандсан юм байна. “Эмч нар миний биеэс 18 кг үхмэл арьс, эдүүдийг огтолж авсан. Миний зүүн тал яг акулд хазуулсан мэт харагддаг” гэж Чарити нэмж хэлэв.
Одоо Чарити Пирс өдөрт 2 удаа дасгал хийж, хоолны илчлэгээ 1200 калори болгох зэргээр турах арга хэмжээ авч байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана