Баян-Өлгий аймагт оршин суугаа казах түмэн бол алтан бүргэдээр ан хийдэг цорын ганц үндэстэн билээ. Энэ ховор заншлыг өдгөө хүртэл үр хүүхэддээ уламжлуулан яваа казах бүргэдчин ардын тухай, тэр дундаа ан хэрхэн хийхийг эцгээсээ суралцаж яваа 13 настай залуу бүргэдчин охины тухай гэрэл зургийн сурвалжлага BBC агентлагийн цахим хуудаснаа гарчээ. Гэрэл зурагчин Ашер Свиденский Баян-Өлгийн хязгаарт зочлохдоо өсвөр насны таван хөвгүүний дундаас аргагүй ялгарах Ашол Пан хэмээх охины тухай онцгойлон сонирхож, эцэг нь түүнд ан хийх, бүргэдтэй харилцах арга ухаанаасаа хэрхэн зааж сургаж байгааг ажиглажээ. -40 хэмийн хүйтэнд ч өндөр уулын оргил дээр гарч ан амьтан хараачлан зогсохоос эхлээд бүрэн өсч бойжоогүй бяцхан гар дээрээ нас гүйцсэн том бүргэд суулгах гээд бүргэдчин хүний амаргүй үүргийг казах хүүхдүүд 10-аадхан наснаасаа суралцдаг байна. 







Эх сурвалж: www.assa.mn
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ