Хятадын нэгэн гэр бүлд давхар давхар зовлон тохиожээ.
Ээжийнх нь бөөр өвдөж, харин долоон настай хүүд нь тархины хавдар гэсэн онош тавьсан байна.
Хүүгийн бие улам муудахад хүү ээжийнхээ л амийг аварчихаад үхмээр байна гэсэн хүсэлт тавьжээ. Түүний хүсэл ч биелсэн гэнэ. Чен Ксятаныг хорт хавдартай гэдгийг анх оношлоход хүү ердөө тавхан настай байжээ.
Эмчлэх ямар ч боломжгүй, хүү хэдхэн жил амьдарна, харин хэзээ нас барах нь тодорхойгүй байж. Гэтэл энэ гэр бүлд дахин гай тохиож, Чений ээжийн бөөр ажиллагаагүй болж, амь нас нь дээсэн дөрөөн дээр иржээ.
Ээж хүү хоёр үхэлтэй хэзээ нүүр тулахаа үл мэдэн, байнгын эмчилгээгээр амиа торгооно. Ээж нь байнга дусал залгуулах бол хүү нь мэс заслын орон дээр. Чен долоон нас хүрэхэд биеийн байдал нь эрс муудав.
Хүү хараагүй болж, бие нь саажиж эхэлжээ. Бие нь эрс муудсан ч сүүлийн хүчээ шавхан “Ээжийгэээ амьд үлдээх боломж надад олгооч, миний бөөрийг ээжид минь өгөөч” гэж эмч нараас хүссэн байна.
Дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Чен эмнэлэгт нас баржээ. Үүнээс өмнө ээж нь хүүгийнхээ бөөрийг шилжүүлэн суулгахаас эрс татгалзаж байлаа. Гэвч хүүгийнх нь сүүлийн амьсгал тасалдахаас өмнөхөн эмч нар ээжийг нь ятгаж чаджээ. Нулимсаа барьж дийлээгүй ээж хүүгээ алдсан ч түүний нэгээхэн хэсэг өөртэй нь хамт амьдарна гээд зөвшөөрсөн гэнэ.
Хүүг нас барсны дараа түүний бөөр, элгийг ээжээс нь гадна хоёр өвчтөнд шилжүүлэн суулгажээ. Энэ мэс заслын дараа эмч нар нулимсаа барьж чадалгүй, түүний дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй байж салах ёс гүйцэтгэсэн байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа