1908 онд Францын “ Гранд опера “ театрын подвалаас хуруундаа эмэгтэй хүний гоёмсог бөгж зүүсэн мөртлөө гавал яс нь аймаар зэрэмдэглэгдсэн нэгэн эрэгтэй хүний араг ясыг олжээ. Үүнийг театр судлаач Гарстон Леру мөнөөх алдарт “ Дуурийн театрын хий үзэгдлийнх “ хэмээн нотолсон юм. Дээр үед энэ байшинд үнэхээр ийм хүн амьдарч, театрын дуучдын нэгэнд ухаан жолоогүй дурласан байна. Харин бүсгүй нь түүнийг огт тоогоогүй тул хөөрхий амьтан амиа хорлосон гэдэг. Тэр цагаас хойш энэ азгүй эрийн сүнс театрын хонгилоор сэлгүүцэж явдаг болсон гэх ба 5-р ложонд түүний сүг сүүдрийг харсан гэж олон хүн баталдаг.

“ Гранд опера “ театр бол дэлхийн хамгийн том дуурийн театр бөгөөд театрын уран барилгын стандарт гэж тооцогддог юм. Энэ үзэсгэлэнт барилгын дотоод засал ч бишрэм тансаг ажээ. III Наполеоны тушаалаар 15 жилийн турш барьж босгосон энэ театрын зарим хэсэг одоо ч дуусаагүй хэвээр. Барилга асар том бөгөөд түүний гол хэсэг нь газар дор байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй аж. Газар доорх байгууламж нь хэдэн давхар бөгөөд маш олон хонгилтой. Одоо зарим хэсэг нь нуран унасан боловч засвар хийхэд осолтой тул тэр хэвээр нь үлдээжээ. Дуурийн театрын яг дор Сена мөрний нэгэн салбар нуур бий. 19-р зуунд нуурын усыг техникийн зориулалтаар хэрэглэж байв.

Театрын подвалаас араг яс олсны дараа театр судлаач, сэтгүүлч ноён Гастон Леру мөрдлөг явуулж эхэлжээ. Олзоо нарийвчлан судалж байхдаа тэрээр гавал ясны аймшигтайгаар зэрэмдэглэгдсэн байдал, хуруун дахь гоёмсог бөгж хоёрын ялгааг харж балмагдсан гэдэг. Араг ясны байдлаас үзвэл уг эмгэнэлт явдал 30 орчим жилийн өмнө болсон бололтой тул тэр үед амьд байсан настай ажилчдаас шалгааж байж зарим зүйлсийг тодруулж авчээ. Тэдний хэлснээр театрын архитекторчдын нэг нь жигтэйхэн эрэмдэг царайтай хүн байсан бөгөөд түүнийгээ нууж баг зүүж явдаг байж, хааяа багаа авахад нь түүний царайг харсан хэн боловч айж загалмайлан залбирдаг байсан гэнэ.

Энэ золгүй хүний тухай мэдээлэл маш бага бөгөөд Францын нэгэн тосгонд төрсөн бутач хүүхэд байсан бололтой. Эх нь жирэмслэлтээ нуухын тулд гэдсээ маш чанга ороон боодог байснаас хүүхэд эрэмдэг төржээ. Эх нь түүнийг явуулын цыгануудад үзмэр болгон худалдсан тул жаал хүү өрнө дорнын олон газраар удтал тэнүүчилжээ. Ингэж явахдаа уран барилгачидтай ажиллаж, удалгүй авьяаслаг архитекторч болсон байна. Дараа нь Францад ирж дуурийн театрын барилгад оролцжээ. Театрын барилга дууссаны дараа явсангүй, техникийн албанд ажиллахаар эндээ үлджээ.

Тэр үед театрт Даэ гэгч нэгэн дуучин бүсгүй байлаа. Эрэмдэг царайт маань бүсгүйд үнэн сэтгэлээсээ хайртай болсон ч бүсгүй түүнийг нэг нүдээр ч үздэггүй байж. Нэг удаа мань эр бүсгүйг хулгайлж 2 долоо хоног подвалд хорьсон гэдэг. Тэнд юу болсныг бүү мэд, дараа нь бүсгүйг суллаж явуулаад өөрөө ор сураггүй алга болсон байна. Түүнийг театрын газар доорх хонгилуудын нэгэнд амиа хорлож үхсэн гэж ярьцгаадаг. Тэр цагаас хойш “ Дуурийн театрын хий үзэгдэл “-ийн түүх дэлхий даяар түгсэн билээ. Энэ сэдвээр маш олон кино жүжиг, мюзикл хийгдсэнийг манай үзэгчид сайн мэднэ.
Жич: Францын театрын түүхч хатагтай де Вэйль в 1994 онд өөрийн судалгааны ажлын дүнг нийтлүүлжээ. Түүний олон жилийн хөдөлмөр ноён Гастон Леругийн таамаглалыг бүрэн баталсан байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана