Аманда Лой ердөө 1,2 метр өндөр биетэй ч бялдаржуулах урлагаар хичээллэсээр өндөр амжилтад хүрч чадлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Аризон мужийн Меса хотод зохиогдсон тэмцээнд анх удаа оролцож, шагнал хүртлээ. Амандаа “NPC Natural Western USA Figure Competition” тэмцээнд орохын өмнө хэдэн сар шаргуу хичээллэсэн гэнэ.
Скоттсдейлын анагаахын коллежийн оюутан, 22 настай Аманда Лойн биеийн жин 32 кг. Өндөр өсгийт углаж, усны хувцас өмссөн түүнийг бусдаас бараг ялгах аргагүй. Аманда 4-р байранд орсон төдийгүй “Үзэгчдийн таашаал хүртсэн тамирчин”-гаар тодорчээ. Түүний гэр бүлийнхэн, дасгалжуулагч Аманда Гордон Бичер нар тэмцээнийг ирж үзэн, дэмжсэн байна. “Аманда үзэгчдийн хайртай тамирчин болж чадлаа. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд танхим тэр чигтээ алга ташиж, нэрийг нь хэлэн хашгирч байсан” гэж Бичер ярилаа. Түүний оролцсон ангилалд 9 бүсгүй өрсөлджээ. Аманда бялдаржуулах урлагаар нийт 2 жил хичээллэж байгаа. Харин тэмцээнээс 6 сарын өмнө хатуу хоолны дэглэм сахиж, дасгал сургуулилтын нарийн хуваарь мөрдөн, 7 хоногт 6 өдөр хичээллэж байсан ажээ. “Миний мэдэж байгаагаар, мөн “Google”-ээс хайж үзэхэд иймэрхүү шоунд оролцсон анхны бөгөөд цорын ганц одой эмэгтэй бол би” гэж Аманда ярьж байна. Аманда одоо сурталчилгаанд өвөрмөц тамирчны дүрийг гаргахад туслах ивээн тэтгэгч хайж байгаа аж. Тэрбээр олсон мөнгөө бялдаржуулах урлагаар цаашид хичээллэхэд зориулах гэнэ. “Миний амжилт ямар ч бие галбиртай хүнийг том зорилгод тэмүүлэхэд хүргэн, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд зоригжуулна гэж найдаж байна” хэмээн Аманда мэдэгдэв. Түүний оролцох дараагийн тэмцээн 5-р сард болно.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа