Аялагчид очоод үзэхэд гэмгүй, аглаг газрууд


Дэлхийн хүн ам өсөөд байна гэдэг ч манай гаригийн өнцөг булан бүрт чинь хүний мөр бараг гараагүй эзгүй зэлүүд, онгон байгаль бас байна аа. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжөөд бядан явагчид олширсон ч гэсэн энэ л газруудад тун цөөхөн хүн очсон гэж болно. Хамгийн гол нь энэ бүхэн байгалийн гайхамшиг шүү дээ.
  • 1
    Монголын тал нутаг
    Монгол бол нэг хавтгай дөрвөлжин км газарт 1,8 хүн амьдардаг хамгийн сийрэг хүнтэй орны нэг. Энэ улсын тал нутагт суурин газар, хүнээсээ илүүтэй мал сүрэгтэй л таарна шүү.
  • 2
    АНУ-ын Вашингтон муж. Шексан уул
    Индианчуудын хэлээр Шексан гэдэг нь “Өндөр уул” гэсэн үг гэнэ. Цац суварга шиг энэ уул ч үнэхээр сүрдмээр, бас гайхмаар л даа.
  • 3
    Бутаны Фобийнхын хөндий
    Алдарт Хималайн уулын бэлийн энэ хөндий үнэхээр гайхмаар шүү.
  • 4
    Баффиновын газар.
    Энэ бол Канадын эзэмшлийн хамгийн том арал. Өвөл нь хатуу, бүр зун ч гэсэн хөлдөөх шахна. Энд ердөө л 11 мянган хүн амьдардаг.
  • 5
    Цөлийн дундах Юэяцюань нуур
    Энэ бол жуулчдын очиж үзүүштэй газар яах аргагүй мөн. Хамгийн аймаар нь элсэн цөл дөх тал саран дүрстэй энэ нуурын ус жилээс жилд хомсдож ширгэсээр байгаа.
  • 6
    Грекийн Метеорын хийд
    Энэ бол элсэн цохион дээр байдаг хүн бараг очдоггүй хийд. Нэрийг нь орчуулбал “тэнгэрт хөвөгч” гэсэн утгатай.
  • 7
    Австрийн Гальштат
    Энэ бол ЮНЕСКО-гийн өвд авсан газар. Хятадын China Minmetals компани энэ газрын яг хуулбарыг 2012 онд Гуандун мужид барьсан.
  • 8
    Францын Мон-Сен-Мишель арал
    Энэ арал дээрх шилтгээн, хэрэм бол францын хамгийн үзэсгэлэнтэй дурсгалт газрын нэг.
  • 9
    Ирландын Бенбульбин
    Энэм бол Ирландын тэгш оройтой гайхамшигт уул. Слайго гүнлэгийн гол бахархал 527 метр өндөртэй энэ уулын тухай олон арван домог байдаг.
  • 10
    Гренландын Оасиарсук.
    Энэ бол бүхий л үеийн туршид ердөө л 89 хүн амьдардаг газар.
  • 11
    Английн Пик-Дистрик
    Английн энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр жилд 22 сая хүн зорчдог. Гэхдээ л унаган байгалиараа байгаа гайхамшигтай газар.
  • 12
    Монголын буган хөшөөнүүд
    Эртний энэ чулуун хөшөөнүүд дээр бугын дүрс сийлсэн байгаа. Алтайн уулс, Өвөр байгаль хятадад ч гэсэн тааралддаг.
  • 13
    Иссык-Кунь нуур. Киргиз.
    Дэлхийн хамгийн гүн нуурын доддугаарт ордог энэ нуур Киргиздээ хамгийн томд ордог. 1609 метрийн өндөрт байдаг энэ нуурын ус Байгаль нуурын дараа ордог цэвэр устай.
  • 14
    Швейцарийн Энгельберг
    Өндөр уулын дунд байрладаг энэ амралтанд очоод татлаган замаар өгсч явахад байгалийн тансаг сайхныг жинхнээр нь мэдэрнэ дээ.
  • 15
    Байгаль нуур
    Энэ нуур бол хамгийн цэнгэг ус, хамгийн гүнзгий гээд хэд хэдэн номинациар дэлхийд тэргүүлдэг үзэсгэлэнтэй газар.
  • 16
    Пасхи арал
    Хамгийн гайхамшигтай, тайлагдашгүй нууц бүхий энэ арал дээр майягийн алдарт чулуун баримлууд байгаа.
  • 17
    Антрактипын Парадиз-Харбор
    Антрактидаар аялж явбал хөлөг онгоц зогсдог бас нэг гайхамшигт газрын нэг.
  • 18
    Австралийн Айерс-Рок
    Энэ улаан уулын өөр нэг нэр нь Улуру. 348 метр өндөр, 3,6 км урт, 3,6 км өргөн ув улаан уул. Энэ ууланд олон тооны агуй, эртний зураг бичээс бий. Харамсалтай нь энэ ууланд жил бүр олон тооны жуулчин цангаж, зүрх нь зогсч амиа алддаг.
  • 19
    Фереийн арал дээрх Гасадалур тосгон.
    Энэ гайхамшигт байгаль дахь тосгонд ердөө 16 хүн л амьдардаг.
  • 20
    Таиландын Майя Бей.
    Хэний ч мэддэггүй энэ гайхамшигт байгаль “Наран шарагын газар” киноны дараа л олны хүртээл болсон.
  • 21
    Дорнод Кенийн Цавогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн
    Энэ бол зөвхөн Кенид төдийгүй дэлхий дахинаа алдартай хамгийн том цэцэрлэгт хүрээлэн. Энэ хүрээлэн Кенийн газар нутгийн 4 хувийг эзэлдэг.
  • 22
    Боливын Салар де Уюни.
    Манай гаригийн хамгийн том давст нуур. 10,6 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг нуурын давсны үе нь найман метр хүрдэг.
  • 23
    Энэтхэгийн Ладакх
    Уг нь энэтхэг хүн ам хамгийн шигүү суурьшдаг, нэг хавтгай дөрвөлжин км-т 364 хүн амьдардаг ч энд бол нэг хавтгай дөрвөлжин км газарт ердөө гурван хүн амьдардаг зэлүүд газар.
  • 24
    Сокотра
    Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсэгт байх Сокотра арал бол Йемен улсад хамаардаг. Эндэхийн олон ургамалтай бол манай гаригийн хаана ч таарахгүй дээ.
  • 25
    Мальдив.
    Мальдив гэдэг нэр нь хүртэл хүнгүй газар гэсэн утгатай. Гэхдээ өнөөдөр нэг хавтгай дөрвөлжин км газарт 1102 хүн амьдардаг ч гэсэн ийшээ очих гэсэн жуулчдын цуваа тасрахгүй л байгаа юм даа.